МОНГОЛ УЛСЫН ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН ЗОРИУЛАЛТ, ХЭМЖЭЭ

Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, хэмжээ

1.Гэр бүлийн хэрэгцээнд (Өмчлүүлэх газрын байршлаас хамаарч нийслэлд 0.07 га, аймгийн төвд 0.35 га, сумын төвд 0.5 га хүртэл хэмжээтэй байна.)

2. Аж ахуйн хэрэгцээнд (Байршил, үржил шим, зориулалтаас хамаарч)

a) Одоо зохих журмын дагуу эзэмшиж байгаа бол тус эзэмшүүлсэн газартай нь тэнцэх хүртэл хэмжээтэй

b) Шинээр аж ахуйн хэрэгцээнд өмчлөх бол дуудлага худалдаагаар худалдсан газартай тэнцэх хүртэл хэмжээтэй байна.

Эзэмших газрын зориулалт, хэмжээ, хугацаа

     Газрыг тодорхой зориулалт, хэмжээ, хугацаа, тогтоосон байршлаар зөвхөн эрхийн гэрчилгээ олгон эзэмшүүлнэ. Гэрчилгээ нь дараах төрөлтэй байна.

1. Гэр бүлийн хамтын хэрэгцээний;

a) Хувийн гэр орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га-аас илүүгүй хэмжээтэй байна.

b) Хүнсний ногоо, жимс, таримал ургамал тариалах зориулалтаар 0.1 га-аас илүүгүй хэмжээтэй байна.

c) Газар тариалангийн зориулалтаар (Үр тарианы зориулалттай газар 100 га, хүнсний ногооны зориулалттай газар нь 5 га хүртэл хэмжээтэй байна.)

2.Төрийн байгууллагын;

3. Аж ахуй нэгж, байгууллагын;

a) Үр тариа тэжээлийн ургамал тариалах (аймагт 3000 га хүртэл, нийслэлд 200 га хүртэл)

b) Төмс, хүнсний ногоо бусад ургамал тариалах (аймагт 50 га хүртэл, нийслэлд 5 га хүртэл)

c) Байгалийн хадлан бэлтгэлийг дагнан эрхлэх (аймагт 1500 га хүртэл, нийслэлд 100 га хүртэл)

d) Дотоодын хэрэгцээнд зориулан хадлан бэлтгэх (аймагт 400 га хүртэл, нийслэлд 50 га хүртэл)

e) Хот, тосгон, бусад суурин газрын хилийн заагийн гаднах уурхай эдэлбэр ашиглагчдад газар эзэмшүүлэх ( аймагт 5000 га хүртэл)

f)  Хот, тосгон, бусад суурин газрын хилийн заагийн доторх уурхай эдэлбэр ашиглагчдад газар эзэмшүүлэх (аймагт 25 га хүртэл хэмжээтэй олгоно.)

     Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15 – 60 хүртэл жилийн хугацаатайгаар эзэмшүүлнэ.

     Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.

 

НИЙТЭЛСЭН: 2016-11-02 10:30:10