НУТГИЙН УДИРДЛАГА
|
“ЗҮҮН ХОЙД АЗИЙН ЗАЛУУ УДИРДАГЧ 2017” ФОРУМД ОРОЛЦОХ МАНЛАЙЛАГЧ ЗАЛУУСЫГ УРЬЖ БАЙНА.
![]() Говь-Алтай аймаг Зүүн хойд Азийн нутгийн захиргаадын холбоо /NEAR/- ны гишүүн орон нутгаар элсэж Зүүн хойд Азийн орон нутгуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Тус холбооноос “Зүүн хойд Азийн залуу удирдагч 2017” форумыг зохион байгуулахаар зарласан тул оюутан, залуус та бүхнийг шалгаруулалтад урьж байна. Форум зохион байгуулагдах хугацаа: 2017 оны 8 дугаар сарын 6-наас 12-ны өдрүүд Форум зохион байгуулагдах газар: БНСУ-ын Бусан хот Форумын зардал: Онгоцны нэг талын зардал, байр хоолны зардлыг NEAR холбооноос зохион байгуулагч тал хариуцна. Форумд оролцогчийн тоо: 2 Оролцогчдод тавигдах шаардлага: · 27-оос доош насны · Англи хэлний өндөр мэдлэгтэй, чөлөөтэй ярьдаг. · Нийгмийн идэвх зүтгэлтэй, аливаа ажилд бусдыгаа манлайлан оролцдог. Шалгаруулалтад ирүүлэх материал: · Товч анкет /англи, монгол хэлээр/ · Гадаад паспортын хуулбар · Харьяа байгууллага / сургуулийн тодорхойлолт · Дараах сэдвээс сонгон эссэ бичих /англи, монгол хэлээр/
а. Нийгэм- Бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхахыг хориглох ба хүний эрхийг хамгаалах арга зам
2017 оны 05 сарын 11-ны өдрөөс 05 сарын 22-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын 111 тоотод материал хүлээн авна.
|