Говь-Алтай аймагт “Орон нутгийн хөгжил, хүүхдэд ээлтэй аймаг” зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг гол 2 байгууллага болох сумдын ИТХ, Засаг даргын хамтын ажиллагааны нэгдмэл байдлыг бэхжүүлэх зорилготой Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран Говь-Алтай аймагт “Орон нутгийн хөгжил, хүүхдэд ээлтэй аймаг” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөнд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан,Засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ болон 15 сумын Засаг дарга нар оролцлоо.Зөвлөгөөний эхэнд Бүсчилсэн хөгжлийн бодлого боловсруулахад орон нутгийн оролцоо, сумын хөгжлийн загвар, нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл бизнесийн барилга байгууламжийн нэг маягийн зураг, Орон нутгийн хөгжлийн индекс тооцох шинэчилсэн аргачлал, индексийн ач холбогдол, аж үйлдвэрийн нэгдсэн тооллого, Орон нутагт соёлын аж үйлдвэрийг хөгжүүлэх зэрэг сэдвүүдээр салбар хариуцсан мэргэжилтэн, судлаачид илтгэл тавилаа.Монгол Улс бүсчилсэн хөгжлийн бодлогоо арван жилээр төлөвлөж гаргаад тус хөтөлбөр дуусч байгаа талаар мэдээлэл өгсөн. Тиймээс ҮХГ-аас орон нутагт ажиллаж 2018 онд батлуулах шинэ хөгжлийн хөтөлбөрт юуг анхаарах, орон нутагт нөхцөл байдал ямар байгаа, орон нутгийн зүгээс ямар санал, санаачилга гаргах зэргийг харилцан зөвшилцөхөд энэ удаад анхаарчээ.Сумын хөгжлийн загвар, нийгмийн үйлчилгээний болон үйлдвэрлэл бизнесийн барилга байгууламжийн нэг маягийн зурагтай байх асуудлыг энд хөндлөө.

НИЙТЭЛСЭН: 2017-08-15 12:57:22