Аймгийн хэмжээнд мал төлөлт 32 хувьтай байна.

Аймгийн хэмжээнд 18 сумын 87 багийн 6903 малчин өрхөд адуу 106.8, тэмээ 38.50, үхэр 71.0, хонь 1107.1, ямаа 2173.9, нийт 3497.4 мянган толгой мал хаваржиж байна. Үүнээс гүү 31.6, ингэ 12.7, үнээ 26.7, эм хонь 461.4, эм ямаа 879.5, нийт 1412.0 мянган эх мал төллөхөөс өнөөдрийн байдлаар гүү 497, ингэ 2560, үнээ 2334, эм хонь 170253, эм ямаа 265241, нийт 448885 толгой мал төллөж, мал төллөлт 32 хувьтай, төл бойжилт 99.4 хувьтай байна. Нийт гарсан төлийн 0.7 хувь буюу 3208 толгой, том малын 0.06 хувь буюу 2110 толгой мал зүй бусаар хорогдсон мэдээтэй байна.

НИЙТЭЛСЭН: 2017-04-04 15:46:01