“Хүүхдэд ээлтэй орон нутаг” чадавхжуулах сургалт боллоо.

         “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэргэжилтнүүдийн чадавх  бэхжүүлэх сургалтыг 2018 оны 03 сарын 01-нээс 02-ны өдрүүдэд зохион байгууллаа.

        Тус сургалтын зорилго нь Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, хүүхдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, хүүхдийн нас бие, сэтгэл зүйн онцлог, хүүхдийн хүмүүжлийн эерэг аргууд, гэр бүлийн харилцаа, үүрэг хариуцлагын талаар мэдлэгийг нэмэгдүүлэн мэдээллээр хангах, хүүхдэд ээлтэй орон нутаг болоход хамтын ажиллагааг сайжруулахад чиглэгдлээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд 2017-2021 оны улс орны хөтөлбөрийн зорилго зорилтуудыг танилцуулж, ХНХЯ-ны Нийгмийн халамжийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд “Нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, ХХҮЕГ-ын мэргэжилтнүүд халамжийн үйлчилгээг сайжруулах, анхаарах асуудал, мөн гэр бүл судлаач докторант Ж.Баясгалан хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн  харилцааны талаар зөвлөгөө мэдээлэл өглөө. 2 өдрийн турш сургалт үр дүнтэй зохион байгуулагдаж орон нутгийн халамж, үйлчилгээний газрын  40 гаруй мэргэжилтнүүд оролцлоо.

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-03 05:51:19