ХЭРЭГЛЭГЧИЙН ҮНЭЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар нь аймгийн төрийн захиргааны байгууллагаас хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаа, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар хэрэглэгчийн үнэлгээг хийлгэх тул сонирхсон этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

1.Үнэлгээ хийх сонирхлоо илэрхийлсэн албан бичиг;

2.Судалгаа болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байх (судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага);

-Байгууллагын танилцуулга;

-Байгууллагын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.Судалгаа болон үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүний дотор хэрэглэгчийн үнэлгээг хийж байсан туршлага нь давуу тал болно;

-Байгууллагын гүйцэтгэсэн ижил төстэй төслийн туршлагын мэдээлэл;

4.Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай байх.

-Байгууллагын сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;

-Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар бүхий мэдээлэл;

5.Үнэлгээг удирдамжид заасан хугацаанд хийж гүйцэтгэх чадвартай байх.

-Байгууллагын менежментийн чадавх, нөөцийн мэдээлэл ирүүлнэ.

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар  2018 оны 01 дүгээр сарын 31–ний 17.00 цагт албан бичгээр ирүүлсэн байна.

 

Захиалагчийн хаяг:Говь-Алтай аймгийн ЗДТГ

Аймгийн ЗДТГ-ын I байр нэгдүгээр давхар 109 тоот өрөө

Утас: 99904123, 99487271,  70484065

ФАКС: 70483360

НИЙТЭЛСЭН: 2018-01-24 15:00:00