СУМ, АГЕНТЛАГИЙН 2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙЛЭЭ.

Сумдын Засаг даргын Тамгын газрын болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн 2017 оны үйл ажиллагаанд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн 05 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.

Сум, агентлагийн үйл ажиллагааг Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоол болон аймгийн Засаг даргын А/210 дугаар захирамжаар батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, сум агентлагийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, бодлогын баримт бичгийн хэрэгжилт, байгууллагын чиг үүргийн үзүүлэлт, байгууллагын нээлттэй байдлын үзүүлэлтээр үнэлж дүгнэлээ. Мөн журамд зааснаар сумдын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд 17 агентлагийн өгсөн үнэлгээг, агентлагийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын Тамгын газрын харьяа хэлтсийн өгсөн үнэлгээг нэг үзүүлэлт болгон тооцлоо.  

Бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үнэлгээг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, үндэсний хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн дэд хөтөлбөр, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт, гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт гэсэн 8 үзүүлэлтээр, байгууллагын чиг үүргийн үзүүлэлтийн үнэлгээг аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлт, хүний нөөцийг чадавхжуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар байгууллагын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан зорилтын биелэлт гэсэн 2 үзүүлэлтээр, байгууллагын нээлттэй байдлын үнэлгээг ил тод байдлын үнэлгээ, шилэн дансны хөтлөлтийн үнэлгээ гэсэн 2 үзүүлэлтээр тус тус дүгнэлээ.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгээр сумдаас Төгрөг, Бигэр, Шарга сумын Засаг даргын Тамгын газар, агентлагуудаас Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаараа эхний байруудыг эзэллээ. 

НИЙТЭЛСЭН: 2018-02-22 03:49:28