АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭЛТСҮҮДИЙН ДОТООД АЖИЛД ҮНЭЛЭЛТ, ДҮГНЭЛТ ӨГЧ АЖИЛЛАЛАА.

Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, 2018 оны 32 дугаар тогтоол, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 05, 13 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны 09 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд Засаг даргын Тамгын газрын 5 хэлтэс, Цэргийн штабын дотоод ажилд үнэлэлт, дүгнэлт өгч ажиллалаа.

Хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг аппаратын шуурхай хуралдаанд танилцуулж, холбогдох албан тушаалтнуудад цаашид анхаарах асуудлын талаар зөвлөмж хүргүүллээ.

Үүнтэй холбогдуулан байгууллагын удирдлагаас зарчмын үүрэг, чиглэлийг өгч, хэлтсийн дарга нар, мэргэжилтнүүдийн гаргасан саналыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

НИЙТЭЛСЭН: 2018-09-11 00:54:22