АГЕНТЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ХЯНАЛТ-ШАЛГАЛТЫН ДҮНГ ТАНИЛЦУУЛЛАА.

Төрийн албаны сахилга, хариуцлага, дэг журмыг чангатгах тухай Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, 2018 оны 258 дугаар тогтоол, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2018 оны 13 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, дотоод ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 21 агентлаг, Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнг өнөөдрийн албан байгууллагын дарга, эрхлэгч нарын шуурхай зөвлөгөөндХяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасан танилцууллаа.

Шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор агентлагуудын болон Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарт бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоолшийдвэрийн хэрэгжилт, хүний нөөц, байгууллагын дотоод ажил, цагийн бүртгэл, цаг ашиглалт, хөрөнгө оруулалттай холбоотой цаашид анхаарах асуудлын талаарх зөвлөмжийг хүргүүлсэн бөгөөд хэрэгжилтийг 10 дугаар сарын 25-ны дотор тайлангаар хүлээж авах юм. 

Мөн аймгийн төрийн албаны салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Боловсрол, соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газарт тусад нь заалтаар зөвлөмж хүргүүллээ.

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-01 04:58:08