СУМДЫН ДОТООД АЖИЛ, ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН,БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Хууль тогтоомж, тогтоол шийдвэр, бодлогын баримт бичгийн 2018 оны жилийн эцсийн биелэлт ирүүлэхтэй холбогдуулан сумдын Засаг даргын Тамгын газрын дотоод ажил, шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтнуудад зориулсан сургалтыг 10 дугаар сарын 22-ны өдөрзохион байгуулж, 23 хүн хамрагдлаа.

Сургалтаар Засгийн газрын болон аймгийн Засаг даргын бодлого шийдвэрийн биелэлтийг ирүүлэхэд анхаарах асуудал, албан бичгийн найруулга, зөв бичих зүй, тайлан мэдээг гаргах, баримт бичгийн стандартын бүрдэл хангахад анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, сорилын шалгалт авлаа.

Сургалтын төгсгөлд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасан нар оролцогчдын асуултад хариулт өгч, харилцан санал солилцлоо.   

НИЙТЭЛСЭН: 2018-10-23 07:05:05