Санхүүгийн хяналт, аудитын албаны  2015 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу Говь-Алтай аймгийн “Мал хамгаалах сан”, “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-ийн 2013, 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд Монгол Улсын “Төсвийн тухай”, “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай”,“Нягтлан бодох бүртгэлийн тухай”, “Засгийн газрын тусгай сангийн тухай”, “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай”  хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийгаймгийнЗасаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргынбаталсан  2015 оны 02 дугаар сарын  04-нийөдрийн01 дүгээрудирдамжийндагуу Санхүүгийнхяналтшалгалтынулсынбайцаагч Ч.Дулмаа ахалж, СХШ-ын Улсын байцаагч А.Бүрэндэлгэр, Х.Шаравнямбуу, Ц.Баттөр  нарын бүрэлдэхүүнтэйгээршалгав.

Шалгалтаар доорхи зөрчил дутагдал илэрлээ.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан:

Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, аймгийн ЗДТГ-тай гэрээ хийн, тус сангаас 200.0 сая төгрөгийн зээлийг авч, 3 ширхэг үр тарианы комбайн, 2 ширхэг тракторыг нийлүүлэх гэрээг “Аксу-Алтай” ХХК-тай гэрээ хийн, тус компани БНХАУ-аас худалдан авалт хийн нийлүүлсэн. Уг трактор, комбайныг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэрийн газар, тариалан эрхлэгч аж ахуйн нэгжтэй гэрээ хийн доорх байдлаар олгосон байна.

 2011.09.15-ны өдрийн 01 тоот гэрээгээр, Чандмань сумын “Хүрхрээн долгио” хоршооны дарга Б.Оросоод 35 сая төгрөгийн өртөг бүхий үр тарианы комбайныг

             2011.09.01-ний өдрийн 02 тоот гэрээгээр, Цогт сумын Баянтооройн бүрд ХК-ий захирал Н.Мижидэд 60 сая төгрөгийн өртөг бүхий тракторыг

             2011.09.06-ны өдрийн 02 тоот гэрээгээр Тайшир сумын “Газрын өгөөж-Хуримт” хоршооны дарга С.Сайханжаргалд 35 сая төгрөгийн өртөг бүхий үр тарианы комбайныг

             2011.09.15-ны өдрийн 03 тоот гэрээгээр Халиун сумын “Түлш-Алтай” ХХК-ий захирал Ч.Төрбатад 35 сая төгрөгийн өртөг  бүхий комбайныг тус тус ХХАА,ЖДҮГ-ын дарга Ш.Мөнхбаатар зээлдэгч нартай тохиролцон, 3 жилийн хугацаанд хүүгүйгээр, эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр, гэрээ байгуулан олгосон боловч Чандмань “Хүрхрээн долгио” хоршооны дарга Б.Оросоогоос 2011 онд 5.0 сая төгрөгийн төлөлт хийснээс өөр ямар нэгэн төлөлт хийгдээгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Тус сумын сум дундын 5 дугаар шүүх нэхэмжлэгчийн материалтай танилцаад Халиун сумын “Түлш-Алтай” ХХК-ий захирал Ч.Төрбатад холбогдох иргэний хэргийг 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 51 дүгээр шийдвэрээр, Цогт сумын “Баянтооройн бүрд” ХК-ий Н.Мижидэд холбогдох иргэний хэргийг 2014 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 80 дугаартай шийдвэрээр, “Газрын өгөөж Хуримт” хоршооны дарга С.Сайханжаргалд холбогдох иргэний хэргийг 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр, Чандмань сумын иргэн Б.Оросоод холбогдох иргэний хэргийг 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 140 дугаар шийдвэрээр тус тус шийдвэрлэжээ.

            Одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албатай Шүүхээс гарсан шийдвэрүүдийг хэрэгжүүлэх  гэрээ байгуулж ажиллаагүй байна.

             2014 оны хаврын тариалалтад зориулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад  нийлүүлсэн үрийн үнээс гэрээнд заасан хугацаанд 9062.0 мянган төгрөг, бага оврын хадлангийн тракторын үнээс 8140.0 мянган төгрөг,  хүлэмжийн үнээс 846.0 мянган төгрөг нийт 18048.0 мянган төгрөгийг холбогдох санд нь төвлөрүүлээгүй нь тус гэрээнүүдийн холбогдох заалтуудыг

            Төмс, хүнсний ногооны үр, хүлэмж нийлүүлэх ажлыг хүлээн авах ажлын хэсэг байгуулах тухай Говь-Алтай аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын даргын 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/10 дугаар тушаалын дагуу 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдөр акт үйлдэн 22 т үрийн төмсийг хүлээн авч тариаланч иргэд, ААН-үүдэд бэлэн мөнгө болон зээлээр 21455 кг-г баримтаар олгосон бөгөөд нэгжийн үнэ нь 900 төгрөгний үнэ бүхий 545 кг төмс дутагдуулсан ноцтой зөрчил шалгалтын явцад илэрсэн ньЭд хариуцагчийн эрх үүргийн дүрмийн 2.10/Өөрийн хариуцаж байгаа зүйлийн орлого, зарлагын болон үлдэгдлийн мэдээ тайланг тухай бүр зохих маягтаар хариуцсан  нягтлан бодогчид гарган өгч байна./ -т заасныг

  Хугацаандаа төлөгдөөгүй үнийн дүнгээс алданги тооцох хувийг гэрээнүүдэд ялгаатай тогтоосон нь “Иргэний хууль”-ийн холбогдох заалтуудыг

  Сангуудын санхүүгийн үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй байгаа нь Монгол Улсын “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулиийг тус тус зөрчиж байна.

Мал хамгаалах сан:

Сумдад ажилласан МЭҮҮН-үүдээс ирүүлсэн мал, амьтныг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тайлангийн дүн дотроо зөрүүтэй, МАХЦЧХ-ын улсын байцаагчийн дүгнэлт, Засаг даргын тодорхойлолт зэрэгт нь цаг хугацааны хувьд тохирохгүй байсан нь“Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь /Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна./- заалтыг

Сангийн хөрөнгөөр бэлтгэгдсэн хөрөнгийг хүлээн авахдаа “Өмчхамгаалахбайнгынзөвлөл” нэг ч удаа “Дүгнэлт” гаргаагүй байгаа нь“Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай” хуулийн холбогдох заалтуудыг тус тус зөрчиж байна.

ОЛОЛТ, ДЭВШИЛТТЭЙ ТАЛ

Тариалан эрхлэгчдийг дэмжиж хөнгөлөлттэй зээлээр тоног төхөөрөмж, хаврын тариалалтад шаардагдах хэрэгцээт үрийг гэрээгээр нийлүүлэн, аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 19 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг хэрэгжүүлж үхэр сүргийн бүтэц, үүлдэр угсааг сайжруулах зорилгоор өсвөрийн шилмэл хээлтүүлэгчийг сумдад  бэлтгэн нийлүүлсэн.

            АНУ-ын нарийн ноост, махны чиглэлийн Суффольк үүлдрийн хуцны гүн хөлдөөсөн 45 үрийг Малын удмын сангийн үндэсний төвөөс авч 45-н хээлтэгчид зохиомол хээлтүүлэг хийж, ОХУ-аас Алтанбулагийн боомтоор оруулж ирсэн Эдельваев үүлдрийн төлгөн хуцыг худалдан авч, хээлтүүлэгт ашиглан  Хонин сүргийн таваарлаг чанарыг нэмэгдүүлж, өсвөрийн шилмэл хээлтүүлэгч бэлтгэх зорилгоор Хонины аж ахуй байгуулсан зэрэг нь тус сангуудын хөрөнгөөр хийгдсэн томоохон ажлууд болж байна.

Дүгнэлт:

Сангуудынсанхүүгийнүйлажиллагаанднягтланбодохбүртгэлхөтлөөгүйньхяналтшалгалтхийхэднэлээдхүндрэлучруулжбайсанбөгөөдаймгийнхэмжээндүйлажиллагааявуулжбайгаа МЭҮҮН-үүдээсирүүлжбуймал, амьтныгхалдварөвчнөөсурьдчилансэргийлэхүйлчилгээнийтайлан, анханшатныбаримтынбүрдэл, гэрээгээролгосонтехниктоногтөхөөрөмж, хаврынтариалалтаднийлүүлсэнүр, малжуулахажлынэргэнтөлөлтөдтавихдотоодынхяналтбайхгүй, салбархариуцсаннэгжийнажлынхариуцлагасул, хөрөнгө, санхүүгийнүйлажиллагаандбүртгэлээртавиххяналтбайхгүй, хаврын тариалалтад шаардагдах үрийн нэгдсэн бодлогогүйгээсдээрхзөрчилдутагдалгарахшалтгаанболжээгэжшалгалтынбүрэлдэхүүнийзүгээсдүгнэжбайна.

 АВСАН АРГА ХЭМЖЭЭ, МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА, ЗӨВЛӨГӨӨ.

Гэрээнд заасан хугацаандаа төлөгдөөгүйүрийн төмс, хүлэмж, дунд оврын трактор болон хадлангийн иж бүрдлийн үнэ болох 18048.0 мянган төгрөгийг холбогдох эздээр, дутагдуулсан үрийн төмсний үнэ 490.5 /545х900/ мянган төгрөгийг тухайн үед ажил хариуцаж байсан мэргэжилтэн н.Цээпилээр тус тус төлүүлэн, нийт 18538.5 мянган төгрөгийг “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д төвлөрүүлэхээр шалгалтын бүрэлдэхүүнээс шийдвэрлэж, шалгалтын явцад аймгийн ХХАА-н газрын дарга Б.Амартүвшин, тус газрын хэлтсийн дарга С.Бөхбаатар, Б.Баянмөнх, Б.Гайтав, Дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн болон холбогдох хүмүүстэй мэдээлэл солилцон, мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч ажиллаа.