Ховд аймгийн Булган, Үенч сумдад олон улсын хөл хориот мал, амьтны шүлхий өвчин гарч халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан тус аймгийн Дарив сумын “Далан түрүү”, Тонхил сумын “Барлагийн даваа” зэрэг газруудад 21 хоногийн хугацаанд ажиллах хээрийн штабыг аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/53 дугаар захирамжаар томилон ажиллуулж байна.  

Уг захирамжаар томилогдон ажиллаж байгаа хээрийн штабын зардалд аймгийн гамшгаас хамгаалах сангаас 1883675 төгрөг зарцуулаад байна.