Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын санаачлагаар Үндэсний аудитын газрын харьяа Говь-Алтай аймгийн Аудитын газар, Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын алба, аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамтын ажиллаагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн зорилго нь хууль, эрх зүйн талаар харилцан мэдээлэл солилцож, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хамтран зохион байгуулж, тодорхой үр дүнд хүргэхэд талуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулахад орших юм.