АЙМГИЙН ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
үржлийн тасгийн мэргэжилтнүүд тариаланч, ногоочдын төлөөлөл 90 гаруй хүн оролцлоо. 
 Зөвлөгөөнд оролцогсод газар тариаланд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудал, сум хөгжүүлэх сан болон бусад зээлийн эх үүсвэр тариаланчдад олддоггүй, тариаланчдын залуу халааг бэлтгэх, услалтын системийн ашиглалтыг сайжруулах, үрийн хангамж хүрэлцээ чанар байдлын талаар харицан ярилцаж санал шүүмжлэл тавилаа.
Мөн зарим шаардлагатай тоног төхөөрөмжийг гаднаас оруулж ирэн зээлээр өгөх, хөдөө аж ахуйн машины сэлбэг хэрэгслийн болон мах сүү, төмс хүнсний ногоо зэргийг зардаг нэгдсэн дэлгүүртэй болох зэрэг санал тавилаа.
Зөвлөгөөнөөс зөвлөмж гаргалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2017-05-01 17:26:35