АЙМГИЙН УДИРДЛАГУУД БОЛОН ОНЦГОЙ КОМИССЫН ГИШҮҮД ӨВӨЛЖИЛТИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАХААР СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

Аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу нийт сумд, малчиддаа хүрч, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, ард иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох, тэдэнд хүн, мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх, хүндэрч байгаа асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий ажлын хэсэг 5 чиглэлд ажиллаж байна.

Өнөөдөр Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Т.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Төгрөг сумд, Аймгийн Засаг дарга С.Гансэлэмээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэ сумд, Аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Уул сумд, Аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Бат-Эрдэнээр ахлуусан ажлын хэсэг Шарга сумд ажиллаж байна. Тус ажлын хэсэг нь сумдын бүх багуудад хүрч ажиллах юм.

Мөн Завхан аймгийн Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумдад отроор өвөлжиж байгаа малчдын өвөлжилтийн нөхцөл байдлтай танилцан, хүн, мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх, тус сумдын удирдлагуудтай уулзан тус сумд өвөлжиж байгаа малчдыг ая тухтай өвөлжиж, хаваржуулах талаар  харилцан ярилцана.

.

НИЙТЭЛСЭН: 2018-01-13 05:36:02