АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ТӨРИЙН БАНК ХАМТРАН “МАЛЧДАД ТУСЛАХ САЙН ҮЙЛСИЙН АЯН”-ЫГ САНААЧЛАН ЭХЛҮҮЛЛЭЭ.
мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн үйлсийн аян”-ыг санаачлан өрнүүлж, аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд хандан хандив, тусламж үзүүлэхийг уриалж байна.
Энэ аянд албан байгууллага, аж ахуйн нэгж, сургууль, цэцэрлэгүүд нэгдсээр байна. 
Тухайлбал: Аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилчид 1500 ширхэг бээлий, нэг өдрийн цалин, Аймгийн Монгол ардын намын хороо 1 сая төгрөг, Аймгийн ахмадын хороо 100 мянган төгрөг мөн бээлий,  нэмнээ, элгэвч, аймгийн төвийн байгууллагууд нэг өдрийн цалингаа хандивлаад байна.
Энэ аяны хүрээнд цугларсан нэн шаардлагатай дулаан хувцас, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүн, малын эм тариа, түлээ нүүрс, өвс, тэжээл, нэмнээ, элгэвч, малын хашаа хороог дулаалах материалыг цаг агаарын нөхцөл байдал хүндрэхээс өмнө малчин түмэндээ хүргэхийг зорьж байна. 
Мянга мянган жил бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн монголчуудын амьдралын эх суурийг хангаж ирсэн малчин түмэндээ сэтгэлийн цэнхэр хадгаа дэлгэж, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс урьтаж, цаг алдалгүй тусламж, дэмжлэгээ үзүүлж, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг Алтайн ард түмэндээ уриалж байна.
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2018-01-17 10:38:33