ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ АЛДРЫГ 8 МАЛЧИН, УЛСЫН ХОШОЙ АВАРГААР 1 МАЛЧИН, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧААР 1 ХҮН ТОДОРЛОО.

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2018.01.31/ хуралдаанаар Улсын аварга малчин, хошой аварга малчин, аварга саальчин, фермер, тариаланч хамт олон, тэргүүний тариаланчдыг тодруулсан байна.

1. Улсын аварга малчнаар:

Халиун сумын Чацран багийн малчин Цагааны Мөнхбат, Тонхил сумын Бүс-Уул багийн малчин Чантуугийн Бузанков, Жаргалан сумын Бүрэн багийн малчин Самбуугийн Пүрэвсүрэн, Дарви сумын 2 дугаар багийн малчин Бүдрагчаагийн Дашцэрэн, Чандмань сумын Эрдэнэ-Уул багийн малчин Налжирын Намжилсүрэн, Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Тулгачийн Алзахгүйбаатар, Шарга сумын Хамтын хүч багийн малчин Банзарын Дашмягмар, Төгрөг сумын 4 дүгээр багийн малчин Дашдоржийн Даваахүү;
2.Улсын хошой аварга малчнаар:
 Дарви сумын Хужирт багийн малчин Осорхүүгийн Гансүх;
3.Улсын аварга тариаланчаар:
 Халиун сумын тариаланч Мамаагийн Хайдав нар тодорлоо. 

НИЙТЭЛСЭН: 2018-01-31 11:59:14