ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МАЛ ТӨЛЛӨЛТ, ТӨЛ БОЙЖИЛТЫН МЭДЭЭ

Тус аймаг нь 1511.7 мянган хээлтэгч малтай. 2017 онд хур бороо бага орж, зуншлага муу болсонтой холбогдуулан бог малаа хээлтүүлэгт хязгаартай оруулснаар нийт малын 60 хувь нь буюу 900.0 мянган толгой хээлтэгч мал төллөнө. Өнөөдрийн байдлаар 288.1 мянган мал төллөж, ботго 2.6 мянга, унага 1.3 мянга, тугал 2.7 мянга, хурга 115.3 мянга, ишиг 160.9 мянга, нийт 282.8 мянган төл бойжуулаад байна. Мал төлөлт 19.1 хувь, төл бойжилт 98.1 хувьтай байна.

НИЙТЭЛСЭН: 2018-04-10 03:53:35