“Алтай түншлэл-2018” үзэсгэлэн худалдааг 09 сарын 21-22-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгуулагдаж шилдэгүүд тодорлоо

Үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, ХХААГ, СХЗХ, МХГ, ХХҮГ, Есөнбулаг сумын ЗДТГ, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Говь- Алтай аймаг дахь салбар танхим ,Дэлхий  зөн Олон улсын  байгууллагын аймаг дахв салбар зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудхамтран зохион байгууллаа.

 Тус үзэсгэлэн худалдаанд газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 110 аж ахуйн нэгж иргэн, 80 гаруй нэрийн бүтээгдэхүүнээр,   “Шилмэл мал-2018” үзэсгэлэн худалдаанд  1 аж ахуйн нэгж, 64 малчны  төлөөлөл 215 малтайгаар  оролцлоо.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчид 70 гаруй сая төгрөгийн борлуулалт хийлээ.

Үзэсгэлэнгийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн нь улаан хальст саримс, сүү цагаан идээ, бэсрэг алим,  хар манжин, тарвас зэрэг бүтээгдэхүүн байлаа.

Үзэсгэлэн худалдаанд оролцогчдыг  16 номинациар шалгаруулж дүгнэлээ.

Үзэсгэлэнгийн  шилдгийн шилдэг/Гран при/ бүтээгдэхүүний шагналыг Халиун сумын “Түмэн арвай хоршоо”-ны ногоочин Д.Алтанцэцэгийн 3 төрлийн байцай нэрийн бүтээгдэхүүн, аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал цом, өргөмжлөл, мөнгөн шагналыг сүү цагаан идээ нэрийн бүтээгдэхүүнээр  Жаргалан сумын саальчин Б.Чанцалдулам нар, үзэсгэлэн худалдааны хамгийн сайн зохион байгуулалтай сумаар Шарга, Бугат  сумууд шалгарлаа.

 

     “АЛТАЙ ТҮНШЛЭЛ-2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ

 ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧИД

Номинаци/шагнал

Ивээн тэтгэгч

Шалгарсан бүтээгдэхүүн

 

Оролцогчийн нэр / Аймаг/сум

1

Үзэсгэлэнгийн Гранпри

Байцай

Д.Алтанцэцэг Түмэн арвай хоршоо

/Халиун сум/

2

Аймгийн засаг даргын нэрэмжит шилжин явах туг

АЗДТГ

Сүү цагаан идээ

Б.Чанцалдулам

/Жаргалан сум/

3

МҮХАҮТ-ийн шагнал

ХАҮТ

Европ хувцас

Уран шувуу ХХК

/Есөнбулаг сум/

5

Экологийн цэвэр бүтээгдэхүүн

Компот

Н.Зоригоо

/Бигэр сум/

 

Арвайн гурил

Газрын өгөөж хуримт хоршоо

/Тайшир сум/

6

Үзэсгэлэнгийн хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн

Улаан хальст саримс

 Д.Эрдэнэбаатар

/Тайшир сум/

 

Ямааны ааруул, айргийн тос

Н. Бурмаа

 /Цогт сум/

7

Шилдэг сав баглаа боодол

 

Ингэний сүүн бүтээгдхүүн

С. Оюунцэцэг

/Шарга сум/

 

Бэлгийн багц

Д.Наранцэцэг

/Есөнбулаг сум/

8

Хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүн

 

Бялуу

Lava бейкери

/Есөнбулаг сум/

 

Цагаан идээ

Ж.Сумъяа

/Чандмань сум /

9

Хөнгөн үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн

 

Биен тамирын хувцас

Б.Хандаа

/Есөнбулаг сум/

 

Хүүхдийн гутал

А. Давааням

/Есөнбулаг/

10

Шилдэг үйлдвэрлэгч өрх

 

Цагаан идээ

Х.Болорцэцэг

/Цээл сум/

 

Хүлэмжийн ногоо

Ш.Түнжин

/Хөхморьт сум/

11

Газар тариалангийн шилдэг бүтээгдхүүн

Тарвас

Говийн ургац нөхөрлөл

/ Шарга сум/

 

Хүнсний ногоо

Д.Дэмбэрэл

/Есөнбулаг сум/

12

Шилдэг сүү цагаан идээ

Тавгийн ааруул

Б.Бодьгэрэл

/Жаргалан сум/

 

Цагаан идээ

М.Баярмаа

/Бугат сум/

13

Импортыг орлох шилдэг

Бүтээгдэхүүн

 

Аяны асар

Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв

 

Арьсан  түрийвч

П.Батмөнх

/Есөнбулаг сум/

14

Хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн

Үслэг эдлэл

А.Лхамжав

/Есөнбулаг сум/

 

Цагаан идээ

Санжинбогд хоршоо

/Баян- Уул сум /

15

Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн

 

Монгол гутал

М.Ганзориг

/Бигэр сум/

 

Мал аж ахуйн тоног хэрэгсэл

Б.Хантуул

/Тонхил сум/

16

Хоршоо, бүлэг нөхөрлөлийн  шилдэг бүтээгдэхүүн

Ингэний сүүн бүтээгдхүүн

Улаантуг хоршоо

/Шарга сум/

 

Амтат алим

Алтантэвш хоршоо

/Бигэр/

17

Хамгийн сайн зохион байгуулалттай сум

Зохион байгуулалттай оролцсон сум

Шарга сум

 

Зохион байгуулалттай оролцсон сум

Бугат сум

 

18

Үзэсгэлэнгийн онцлох бүтээгдэхүүн

Цагаан доктор

Баянтаян ХХК

/Есөнбулаг сум/

 

Талхан хиам

Баярт олон ХХК /Есөнбулаг сум/

 

НИЙТЭЛСЭН: 2018-09-24 04:43:19