МАЛ АЖ АХУЙН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАСАН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоолыг үндэслэн  хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай аймгийн Засаг даргын 2018 оны А/284 дүгээр захирамжийг гарган өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд 26 заалт бүхий төлөвлөгөөг аймгийн Засаг даргаар батлуулан хэрэгжилтийг ханган ажиллалаа.             

Хөдөө аж ахуйн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Монгол улсын Засгийн газрын 2018 оны 218 дугаар тогтоол, тогтоолыг хэрэгжүүлэх талаар ХХААХҮ-ийн яамнаас гаргасан зөвлөмж, “Хадлан тэжээл-2018” болзолт уралдааны болзол,  мал өвөлжилт, мал мах бэлтгэх ажлын зохион байгуулалтын тухай албан даалгаврыг сумдад хүргүүлж, мэргэжлийн арга зүйгээр ханган, зөвлөмж өгч ажиллалаа.

Нэг. Мал аж ахуйн чиглэлээр:

Тус аймгийн зуншлага 08 дугаар сарын 21-ны байдлаар нийт нутгийн 75 хувь нь хэвийн, Есөнбулаг, Дарив, Цогт, Жаргалан, Эрдэнэ сумууд буюу 25 хувьд дунд гэсэн үнэлгээтэй тогтоогдсон. Бэлчээрийн даацыг нийт нутгаар тооцоолж гаргахад 42 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 21 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 23 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 5 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9 хувь нь даац олон дахин хэтэрсэн гэсэн дүгнэлт гарсан.

2018-2019 оны өвөл, хавар 18 сумын 87 багийн 7306 малчин өрхөд  тэмээ 43.3 мянга, адуу 131.0 мянга, үхэр 89.5 мянга, хонь 1240.7 мянга, ямаа 2369.8 мянга, бүгд 3874.4 мянган толгой, хонин толгойд шилжүүлснээр 5044.8 мянган толгой малыг өвөлжүүлэхээр зохион байгуулсан байна.

Дотоодын хэрэгцээ болон зах зээлд тэмээ 2.5 мянга, адуу 10.7 мянга, үхэр 10.9 мянга, хонь 118.9 мянга, ямаа 319.0 мянга, нийт 462.1 мянган толгой малыг борлуулахаар бэлтгэл зохион байгуулалт хийгдлээ.                                                        Сумдын Засаг дарга нар багууд болон аж ахуйн нэгж, албан газрууддаа өвс, тэжээл бэлтгэх албан даалгавар өгч, багийн дарга нар малчдаасаа өвөлжилтийн бэлтгэлийг хүлээн авч ажилласнаар 10 дугаар сарын 24-ны байдлаар малчид 5041.3 тн хадлан, 809.6 тн үйлдвэрийн тэжээл, 788.2 тн гар тэжээл бэлтгэж, сумууд аюулгүйн нөөцдөө 439.5 тн өвс, 412 тн тэжээл, аймгийн аюулгүйн нөөцийн 200 тн өвс, 100 тн тэжээлийг нэмж тооцвол аймгийн дүнгээр 5680.8 тн өвс, 1321.6 тн тэжээл, 788,2 тн гар тэжээл бэлтгэлээ. Сумууд газрын гарц, бэлчээрийн төлөв байдалтай уялдуулан зун, намрын оторт мал сүргээ хамруулж мал сүргийн 93 хувь нь дундаас дээш тарга хүч авсан байна.

          Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн агуулах барих ажлын тендерийг зарлаж гүйцэтгэгчээр “Харшийн цуурай” ХХК шалгаран ажиллаж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Энэ ажилд аймгийн гамшгийн сангаас 60 сая төгрөгийн хөрөнгө зарцуулагдаж байна.

Аймаг дундын Бор аргалантын отрын бүс нутаг 46 өрхийн 35.3 мянган толгой мал, хилийн зурваст 81 өрхийн 75. мянган толгой мал, тусгай хамгаалалттай бүс нутагт 197 өрхийн 105.4 мянган толгой мал, өөр аймгийн нутагт өвөлжих 14 өрхийн 8.8 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт өвөлжих 136 өрхийн 81.4 мянган толгой мал, сум дундын отрын бүс нутагт өвөлжих 5 өрхийн 4.3 мянган толгой мал, нийт 479 өрхийн 310.3 мянган толгой мал отроор өвөлжиж, хаваржих тооцоо судалгаа гарсан байна.

          Хоёр. Бэлчээр хамгаалах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр:

          Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр Есөнбулаг, Дэлгэр, Халиун, Тонхил, Шарга, Чандмань сумдад тус бүр1, нийт 6  инженерийн хийцтэй худгийг шинээр гаргалаа.

          Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баян-Уул, Жаргалан, Тайшир, Хөхморьт, Эрдэнэ сумдад тус бүр 1, нийт 5 инженерийн хийцтэй худаг гаргахаас одоогийн байдлаар Тайшир сумд инженерийн хийцтэй 1 худаг гаргаад байна. Малчдын өөрсдийн хөрөнгөөр энгийн уурхайн 20 худаг гаргаж мал аж ахуйн усан хангамж  97 хувиар хангагдсан байна.

          Бэлчээрийн хөнөөлт үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг Баян-Уул, Есөнбулаг, Тайшир, Шарга сумдад тус бүр 10 мянга га, нийт 40 мянган га талбайд  энгийн механик аргаар хийж гүйцэтгэсэн. Дээрх 4 сумдад тус бүр үлийн цагаан оготно утах 6,  нүх цооноглох 5 ширхэг багажийг хүлээлгэн өгч аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч тэмцэх ажлыг зохион байгууллаа. Энэ арга хэмжээнд улсын төсвөөс 64 сая төгрөг зарцуулагдлаа.

          Бэлчээрийн хөнөөлт царцаатай тэмцэх ажлыг Алтай, Цээл сумдад нийт 20 мянган га талбайд хийж гүйцэтгэлээ.  Энэ арга хэмжээнд улсын төсвийн 79 сая төгрөг зарцуулагдлаа.

          Гурав. Зэх зээлд мал, мах бэлтгэн нийлүүлэх ажлын чиглэлээр:

          Сумдын Засаг дарга мал, мах борлуулах асуудлыг Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгуудын махны үйлдвэрүүд, Мах импекс, Мах маркет гэх мэт томоохон аж ахуйн нэгж болон хоршоо, мал мах худалдан авагч нартай гэрээ хэлцэл хийж, зохион байгуулалтын арга хэмжээг богино хугацаанд яаралтай авч хэрэгжүүлэх талаар чиглэл өгөн ажиллаж байна. 

Тус аймгийн “Алтайн сүрлэг нуруу” ХХК-ний Түмэн-Уул мах боловсруулах үйлдвэр нь 2017 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоогоор Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан Дэлгэр сумын “Хөв дэлгэр” хоршооноос 3.0 мянган толгой, Баянхонгор аймгийн “Байдраг” хоршооноос 1.5 мянган толгой, нийт 4.5 мянган толгой хонь худалдан аваад байна. Өнөөдрийн байдлаар 2.5 мянган толгой хонийг үйлдвэрт оруулж, зумлаж боловсруулах технологийн аргаар бэлтгэн нөөшилж  байна.

        Мөн “Хүрийн овоо” мах боловсруулах үйлдвэр нь 10,0 мянган толгой бог мал үйлдвэрийн аргаар нядалж, махыг дулааны аргаар боловсруулан экспортлох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Одоогоор 5,0 мянган толгой мал худалдан авч, 2,5  мянган  толгой малыг нядалгаанд оруулаад  байна.

          Дөрөв. Мал эмнэлгийн чиглэлээр:

 Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажлыг зохион байгуулахад аймгийн Засаг даргын “Мал эрүүлжүүлэх урьдчилан сэргийлэх” А/101 дүгээр захирамжийн дагуу сумдын мал эмнэлэг үржлийн тасагт захиалгат вакциныг хуваарийн дагуу олгож вакцинжуулалтын ажлыг технологит хугацаанд хийж гүйцэтгэлээ. Тус захирамжийн хүрээнд 8 төрлийн вакцинжуулалтын арга  хэмжээнд давхардсан тоогоор 861.1 мянган толгой мал хамрагдахаас 834.3 мянган толгой мал хамрагдаж 96.9 хувийн гүйцэтгэлтэй ажиллалаа. Үүнд шөвөг яр өвчний вакцинжуулалтад 287.4 мянган толгой мал, ДХХ-ын вакцинжуулалтад 194.2 мянган толгой мал, боомын вакцинжуулалтад 16.7 мянган толгой мал, цусан халдвартын вакцинжуулалтад 51.8 мянган толгой мал, галзуугийн вакцинжуулалтад 37.3 мянган толгой мал, сахуугийн вакцинжуулалтад 9.4 мянган толгой мал, сохор доголын вакцинжуулалтад 232.8 мянган толгой мал, дуут хавдрын вакцинжуулалтад 3.7 мянган толгой мал хамрагдсан байна.

         Паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх туулгалтад 425.0 мянган толгой,  боловсруулалтад 325.0 мянган толгой, угаалга 265.6 мянган толгой мал нийт 1015.6 мянган толгой малыг хамруулсан байна.

Аймгийн хэмжээнд 18 сумын 184 өвөлжөө, хаваржааны хашаа хороог, 12 худаг уст цэг, 2 түүхий эдийн агуулахад нийт 212.93 м2 талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулан ажиллалаа.

Улсын онцгой комиссын 2017 оны 02 дугаар албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны А/77 дугаар “Мал амьтны шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах тухай” захирамжийг батлуулсан.

Тус захирамжийн хэрэгжилтийг хангаж ажилласанаар  Говь-Алтай аймаг малын гоц халдварт өвчнөөс эрүүл бүсээ хадгалж гадаад дотоодын зах зээлд мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг нийлүүлэх бүрэн боломжтой байна.

Аймгийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангалтыг журмын дагуу дүгнэхэд малын тарга хүч 93 хувь, өвс тэжээл таталт 42 хувь, өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэлт 64 хувь, худгийн бэлэн байдал 97.1 хувь, малын усан хангамж 100 хувь, хашаа бууцны хангамж 96 хувь, өрхийн өвөлжилтийн бэлтгэл 88.1 хувь, аймгийн  дүнгээр 81 хувиар мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангасан байна. 

 

НИЙТЭЛСЭН: 2018-10-26 09:38:19