ГОВЬ-АЛТАЙ АЙМГААС УЛСЫН АВАРГА МАЛЧИН 7, УЛСЫН ХОШОЙ АВАРГА МАЛЧИН 1, УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ 1 ТОДОРЛОО

Засгийн газрын хуралдаанаар Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч, хошой аварга малчин, аварга тариаланч хамт олныг тодрууллаа.

Манай аймгаас Шарга сумын Баянгол багийн малчин Сүрэнхорлоогийн Алтансүх, Тайшир сумын Галуут багийн малчин Пүрэвсүрэнгийн Хатанбаатар, Баян-Уул сумын Баянхайрхан багийн малчин Бямбажавын Бавуудорж, Тонхил сумын Тамч багийн малчин Сүхийн Баянмөнх, Эрдэнэ сумын Сангийн далай багийн малчин Гомбын Баатарсүх, Бугат сумын Ферм багийн малчин Бондын Жанчив, Чандмань сумын Хүрхрээ багийн малчин Төмөрбаатарын Лхагваа нар Улсын аварга малчин боллоо.

Мөн Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Галдангийн Лхажав “Улсын хошой аварга малчин”-аар тодорсон байна.

“Улсын аварга тариаланч”-аар Халиун сумын иргэн Дуламын Алтанцэцэг шалгарсан байна.

НИЙТЭЛСЭН: 2019-01-09 09:22:10