АЙМГИЙН АВАРГА МАЛЧДАД ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлж сар шинийн босгон дээр аймгийн аварга малчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртсэн Эрдэнэ сумын Өлзийт багийн малчин  Ж.Зоригтбаатарын шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасан, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын дарга Н.Энхбат нарын ажлын хэсэг болон  Эрдэнэ сумын удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ.

НИЙТЭЛСЭН: 2019-01-28 15:37:24