Чандмань сумын аймгийн аварга малчид шагналаа гардан авлаа

Сар шинийн босгон дээр Чандмань сумаас аймгийн аварга малчны болзол хангасан малчид шагналаа гардан авлаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасан, Ардын дуу бүжгийн Алтай чуулгын дарга Н.Энхбат нарын ажлын хэсэг болон  Чандмань сумын удирдлагууд малчдын хотонд очиж шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ.

Тус сумаас аймгийн аварга малчнаар Н.Баярмагнай, П.Эрдэнэцогт, Ц.Баярмагнай, О.Цэнд-Очир, М.Нямлхагва нар тодорсон байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-28 16:00:28