Улсын хошой аварга малчны шагналыг гардууллаа

Олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлж сар шинийн босгон дээр Монгол Улсын хошой аварга малчин хэмээх эрхэм хүндтэй шагналыг хүртсэн Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Г.Лхажав, гэргий Д.Долзодмаа нарын шагналыг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга С.Гансэлэм , Эрдэнэс алт ресурс ХК-ы захирал Д.Ариунболд  нар гардуулан өгч баяр хүргэлээ.

 

НИЙТЭЛСЭН: 2019-01-29 01:32:08