“МАЛЧДАД ОЙРХОН МАЛЫН ЭМЧ НАР” АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ЗӨВЛӨГӨӨН БОЛЖ БАЙНА

     Мал эмнэлгийн Ерөнхий газар, аймгийн Мал эмнэлгийн газар,  Аймгийн Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулж байгаа “Малчдад ойрхон малын эмч нар” аймгийн мал эмнэлгийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн зөвлөгөөн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Нутгийн удирдлагын ордон”-ы хурлын зааланд зохион байгуулагдаж байна.

     Зөвлөгөөнд МЭЕГ-ын ХШҮГ-ын дарга Б.Болдбаатар, МЭЕГ-ын мэргэжилтэн Д.Энхбаатар, Био комбинат ТӨААТҮГ-ын дэд дарга С.Тэсхуяг нар оролцож 2018 оны ажлын тайлан, 2019 оны зорилт, байгууллагын мэдээллийг хүргэж зөвлөгөөнд оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгөх юм.

      Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал нээсэн бол аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат “Мал эмнэлгийн салбарт хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам” сэдвээр илтгэл тавилаа.

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-22 02:22:22