Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөн эхэллээ

        “Хөдөө аж ахуй- тогтвортой хөгжлийн үндэс”, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүдийн зөвлөгөөн 3 дугаар сарын 28-ны өдөр Нутгийн удирдлагын ордонд эхэллээ. Зөвлөгөөнд сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, ХАА-н тасгийн мэргэжилтнүүд, Хувийн үржлийн үйлчилгээний эзэд, Мэргэжлийн хяналтын Улсын байцаагч нийт 85 хүн оролцож байна.

        Зөвлөгөөнийг ХХАА-н газрын дарга С.Эрдэнэ-Очир нээж үг хэлсэн бол аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга С.Гансэлэм нар зөвлөгөөнд оролцогчдод хандаж үг хэллээ.

Зөвлөгөөнөөр Хүнс, хөдөө аж ахуйн салбарт 2018 онд хийсэн ажил, 2019 онд дэвшүүлсэн зорилт, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцэж ХХАА-н газрын дарга, Сумын Засаг даргын тамгын газрын дарга, Хөдөө аж ахуйн тасгийн дарга нар 2019 онд хамтран ажиллах гэрээ байгуулах юм. 
 

        Түүнчлэн санал шүүмжлэл, асуулт хариулт, шагнал гардуулах, зөвлөмжийн төсөл хэлэлцэж батлах зэрэг арга хэмжээнүүд хөтөлбөрт багтсан байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-28 05:29:17