ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН ГАЗРЫН АЖИЛ БАЙДЛЫН МЭДЭЭЛЭЛ

Мал эмнэлгийн газрын шинээр байгуулагдаж, ХХААХҮЯ-ны 2018 оны 10 сарын 18-ны өдрийн А/174 тоот тушаалаар батлагдсан бүтэц орон тоогоор сумдад улсын байцаагч, тархвар зүйчийн 36 орон тоо байгаагаас 31 орон тоог томилогдон ажиллаж байна. Томилогдоогүй байгаа Цогт, Халиун, Тайшир, Алтай, Дарви сумдад улсын байцаагч ажиллаж байна. Энэ жил 13 малын их эмч төгсч ирнэ. Нэг малын эмчид 45000 мал ногдож байна. Хувийн мал эмнэлэгт 20 орчим тэтгэвэрт гарсан хүн ажиллаж байгаа. Ажлын байрны тодорхойлолтыг батлуулан хүргүүлж ажиллаж байна.

Малын генетик нөөцийн тухай, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулиудыг малчид, мал бүхий иргэдэд сурталчлах, мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээний захиалга авах ажлуудыг зохион байгуулах талаар сумдын тасгийн эмч, улсын байцаагч нарт удирдамж нарт удирдамж боловсруулж, хуулийг сурталчлах талаар сум болгонд 300 ширхэг нугалбар бэлтгэж хүргүүлсэн.

Удирдамжийг сумын Засаг даргаар батлуулж Мал эмнэлгийн тасаг, Мал аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд, Багийн Засаг дарга, Багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга, Багийн эмч нар хамтран цаг үеийн ажлуудтай танилцах ажил хийгдэж байна. Тус ажлын хүрээнд Дэлгэр, Бугат, Төгрөг зэрэг сумдууд дээрх ажлыг сайн зохион байгуулсан дүн мэдээтэй байна.

   “Мадчдад ойрхон - Малын эмч нар” сэдэвт малын эмч нарын нэгдсэн зөвлөгөөнийг 2019 оны 03 дугаар сарын 22-нд Нутгийн удирдлагын ордонд зохион байгуулсан. Тус зөвлөгөөнд Мал эмнэлгийн ерөнхий газраас Мал эмнэлгийн хяналт шалгалт, хорио цээр, эрсдлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатар, МЭТ, МЭҮН, ороннутагхариуцсанмэргэжилтэн Д.Эрхэмбаатар, Мал эмнэлгүүдийн дундын хоршооны хяналтын зөвлөлийн дарга Ц.Зинамидар, Борлуулалтын менежер Э.Мөнгөн-Эрдэнэ, Биокомбинат ТӨААТҮГ-ын дэд дарга С.Тэсхуяг, сумдын мал эмнэлгийн тасаг, сумын мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүд нийтдээ 110 хүн хамрагдаж зөвлөгөөн, семинар амжилттай зохион байгуулагдлаа. 

НҮБ-ын ХХААБ-тай хамтран техникийн туслалцааны хүрээнд хэрэгжүүлж байгаа “Монгол улсын төв болон баруун бүс нутагт Шүлхий өвчинтэй тэмцэхэд яаралтай дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд  2019 оны 4 дүгээр сарын 17-ний өдрөөс 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Халдварт өвчний дэгдэлтийн судалгаа” сэдэвт сургалтад  15 сумын мал эмнэлгийн тархвар зүйч нарыг хамрууллаа.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бог мал угаах зориулалтын зөөврийн тоног төхөөрөмжийг 12 сумаас Бигэр, Тайшир, Цээл, Эрдэнэ сумдууд хүлээж авсан,  Алтай, Бугат, Дарив, Дэлгэр, Төгрөг, Цогт, Чандмань, Есөнбулаг сумдууд тээврийн зардлыг гаргах боломжгүй тул хүлээж аваагүй байна.

Аймгийн хэмжээнд Цээл сумын Баянгол багаас нохой, Цогт сумын Төгрөг багаа ирүүлсэн чононы тархинд шинжилгээ хийхэд галзуу өвчин оношлогдсон.

Шарга сумын Сондуулт багаас хонь үхээд байна гэсэн дуудлагад аймгийн мал эмнэлгийн газраас ажлын хэсэг гарч ажиллаа.

         Тус газарт 5 өрхийн 33 хонь өвчилснөөс 4 хонь үхэж, 2 хонинд задлан шинжилгээ хийж дээжийг УМЭАЦТ-лабораторид хүргүүлсэн.

Жаргалан сумын  Завхан гол багаас ирсэн үхрийн дээжид шинжилгээ хийхэд Боом өвчин болох нь батлагдсан.

Баян-Уул сумаас ирсэн хонины дээжид галзуу өвчний шинжилгээ хийхэд өвөрмөц эсрэгтөрөгч илэрсэн. Хариуг тус сумын мал эмнэлгийн тасагт хүргүүлж заавар, зөвлөмж өгч ажиллалаа.

         Шинжилгээний хариугаар нүүрс ус, эрдэс витамины дутагдал гэсэн хариу гарсан. Иймд сумдын мал эмнэлгийн тасаг, хувийн мал эмнэлгийн эмч нарт эрдэс витамин нөхөх эмчилгээ хийх талаар заавар, зөвлөмж хүргүүлсэн.

Био комбинат ТӨААТҮГ-аас шөвөг яр өвчний 200,000 тун вакциныг татан авч сумдын мал эмнэлгийн тасгуудад хуваарийн дагуу олгож байна.

Сумын засаг дарга Н.Дагвадоржийн санаачлагаар Мал эмнэлгийн шинэ барилга баригдан ашиглалтад ороод байна. Тус барилгыг барихад сумын малчид, мянгат малчид, улс аймгийн аварга малчдын хандив тусламжаар санхүүжилтийг бий болгосон сайхан мэдээ байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-30 01:04:40