БЭЛЧЭЭРИЙН ХӨНӨӨЛТ ҮЛИЙН ЦАГААН ОГОТНО УСТГАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

    Говь-Алтай аймгийн ихэнх сумдын малын бэлчээр, тариалангийн талбайд гол хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно устгах ажлыг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Есөнбулаг сумын мэргэжлийн баг 2019 оны 11 дүгээр сарын 20-оос үүрэгт ажлаа эхлүүллээ.

    Бэлчээрийн мэрэгч амьтан үйлийн цагаан оготнотой тэмцэхэд БНХАУ-ын Элчин сайдын буцалтгүй тусламжаар олгосон хөрөнгөнөөс 33,900,000 төгрөгийг шийдвэрлэж, бактерижуулсан будаа, Хөдөлмөр хамгааллын хувцас авч Баян-Уул, Бигэр, Дарив, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Цогт, Цээл, Чандмань, Шарга, Эрдэнэ, Есөнбулаг сумдад хуваарилжээ.

   Үлийн цагаан оготнотой энгийн механик болон микро биологийн аргаар тэмцэх ажлын хүрээнд  Шинжлэх ухааны “Шим” ХХК-ний Бактобромадиолан бэлдмэлийг ашиглах ба аймгийн хэмжээнд төлөвлөсөн талбайн хэмжээнд 80-аас дээш хувийн үр дүн гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-20 16:07:36