БИГЭР СУМААС АЙМГИЙН АВАРГА ТАРИАЛАНЧ, АВАРГА МАЛЧНААР ТОДОРСОН ХҮМҮҮСТ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ ӨГЛӨӨ.

Аймгийн Засаг даргын зөвлөлийн  хурлаар Бигэр сумаас аймгийн аварга тариаланч, малчний болзол хангасан И.Болдбаатар, Ч.Отгондэлэг, Ч.Болд нарт аварга тариаланч, малчны шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгын дарга Н.Энхбат, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга М.Ууган-Эрдэнэ болон албаны бусад хүмүүс гардуулж өглөө.

Мөн Бигэр сумаас  МҮОНР-ын "АЛТАН ИШИГ"-ний эзнээр 5-р багийн малчин Ц.Цэен-Ойдов шалгарч, шагналыг нь гардууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2017-02-25 13:32:11