ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

НЭГ. МАЛ АЖ АХУЙН ХҮРЭЭНД:

Аймгийн хэмжээнд 18 сумын 87 багт 2016 оны эхний хагас жилийн байдлаар 3863891 мал тоологдсон. Үүнээс тэмээ 39517, адуу107859, үхэр 74830, хонь 1219183, ямаа 2422502 толгой мал тус тус тоологдсон.

Аймгийн дүнгээр  хуц 6451 толгой, ухна 9452 толгойг  эх сүргээс нь ялган суурьлаж мал эмнэлэгийн үзлэгт хамруулан бруцеллёзын вакцин тарьж,  аттестатчилалд хамруулах ажлын зохин байгуулаад байна.

Ховд аймгийн Алтай сумын Ангиртын голоос нийт 364 толгой ишгэн ухна авчирч Дарив, Баян-уул, Халиун, Тонхил, Цээл, Шарга сумууд авч дутагдаж байгаа хээлтүүлэгчээ нөхөн тавьж Алтай, Бигэр, Тайшир, Чандмань, Хөхморьт сумууд захиалсан хээлтүүлэгчээ аваагүй байна. 

Аймаг дундын отрын бүс нутагт Дэлгэр, Бигэр, Чандмань сумын 42 өрхийн 24500 толгой мал өвөлжиж, хаваржих судалгаа ирүүлсэн.

Энэ жил тус аймгийн нийт нутгийн 100 хувь нь зунтай, зуншлага сайн байна.

Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүй нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах талаар холбогдох газрууд үүрэг чиглэл өгч хэрэгжилтийг хангаж байна.

Монгол улсын засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны 322-р тогтоолоор хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангаж ажиллах үүрэг даалгавар өгсөн.Энэ даалгавараар тус аймаг аюулгүйн нөөцдөө 173 тн өвс, 25 тн тэжээл, сумын аюулгүйн нөөцөд 1 сумд 50 тн өвс, 30 тн тэжээл бэлтгэх даалгавар өгсөн.

            Хадлан тэжээл бэлтгэлийн ажил сумдад явагдаж байна. 2016 оны 08-р сарын 25-ны байдлаар аймгийн хэмжээнд 230 тн хадлан, 5 тн гар тэжээл бэлтгэсэн мэдээтэй байна.

            Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны 08-р сарын 02-ны өдрийн 01 тоот албан даалгаварыг аймгийн хэмжээнд /мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах/ зохион байгуулж байна.

            Орон нутгийн хөгжлийн сангийн 100 сая төгрөгийн хөрөнгөөр бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Цогт сумд 2, Тайшир сумд 1, Баян-Уул сумд 1, Жаргалан сумд 1 нийт 5 инженерийн хийцтэй  худаг шинээр  гаргахаар тендер зарлан гүйцэтгэгчээр Ус-Алтай ХХК шалгарч захиалагч байгууллагтай гэрээ байгуулан худаг гаргах ажил явагдаж байна.

            ХОЁР. МАЛ ЭМНЭЛЭГИЙН ХҮРЭЭНД:

            2016 оны 08-р сарын 24-ны өдрийн аймгийн мал эмнэлэгийн лабораторийн шинжилгээний дүнгээр Ховд аймагт бог малын мялзан төст өвчин гарсан мэдээлэл ирсэн даруй 25-ны өдөр аймгийн онцгой комиссийн гишүүдийн шийдвэрээр ажлын 2 хэсэг гарч, Ховд аймагтай залгаа хиллэдэг сумдад ажиллав.

1-р Ажлын хэсэг нь Ховд аймагтай залгаа сумдад уг өвчний сэрэмжлүүлэг мэдээ хүргэх, сумын онцгой комиссыг хуралдуулж, малчид ард иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ хүргэх, мал эмнэлэг үржлийн тасаг болон малын эмч, багийн дарга нарыг оролцуулан идэвхгүй тандах судалгаа хийлгэх, мэдээлэл хүлээн авах нээлттэй утас ажиллуулах зэрэг ажлуудыг сумдад зохион байгуулж, малын эмч нарыг дуудлага үйлчилгээнд явах бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо.

Бугат, Тонхил, Дарив зэрэг сумдын мал эмнэлэг үржлийн тасагт малын эмч байхгүй байгаа нь малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, хувийн хэвшилд ажиллаж байгаа малын эмч нараа мэргэжил арга зүйн удирдлагаар хангахад бэрхшээлтэй байна.

2-р  ажлын хэсэг нь  Ховд аймгийн Алтай сумаас 8-р сарын эхээр худалдан авч, Халиун, Цээл,Шарга Тонхил,Дарив, Баян-Уул  сумдад тараагдсан ухна ишиг болон  бусад малд үзлэг хийх ажлаар явж байна. Халиун Цээл, Тонхил сумдын мал үзлэг хийгээд өнөөдрийн байдлаар Даривт явж байна.

ГУРАВ. ХҮНС, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ХҮРЭЭНД:

2016 онд 1295 гаталбайдтариалалтхийсэн.

2016 онд Монгол төмс хөтөлбөрийн үр үржүүлэгч “Элит үр” ХХК-тай гэрээ хийн 10 тн Гала, Курта сортын үрийн төмсийг тариаланчдад нийлүүлэн, үрийн шинэчлэлтийг хийсэн.

Мөн 231 кг хүнсний ногооны үрийг  Хүнсний ногооны үр үржүүлэгийн төсөл, Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамнаас 100 кг төл сонгины үрийг тус аймагт хувиарлан олгоод байна.

“Алим, усан үзэм жимс, жимсгэнэ” хөтөлбөрийг боловсруулан, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар, хэлэлцүүлэн батлуулсан.

Завхан голын сав дагуу, алим тариалах боломжит талбайг судлан, хөрсний дээжийг авч, Дархан хотын УГТЭШ-ний хүрээлэнд өгч шинжлүүлсэн.

Алим тариалах, сумдын судалгааг гарган, 30 сая төгрөгийн өртөг бүхий 820 торинуун алим, бэсрэг алим, чавганы суулгацыг алим тариалах боломжит сумдад нийлүүлсэн.

БНХАУ-ын Хами аймагт, аймгийн удирдлага, мэргэжилтнүүд, иргэдийн төлөөлөл оролцсон бүрэлдэхүүнтэйгээр танилцуулах аялал хийн, алим, усан үзэмийн тариалантай танилцан, улмаар тус аймагт усан үзэм, торинуун алим боломж байгааг судлуулахаар, мэргэжилтнүүдийг урьсан.

Тус судалгааг хийхээр БНХАУ-ын 2 мэргэжилтэн ирэн, судалгааг хийн, Жаргалан, Цогтын Баянтооройд торинуун алим, усан үзэм тариалах боломжтойг тодорхойлсон зэрэг ажлуудын хийгээд байна.

2016 оны намрын ургац хураалтын техникийн бэлэн байдлын судалгааг гарган ХХААХҮЯ-нд хүргүүлсэн.

2016 онд аймгийн хэмжээнд үр тариа  415 га-аас, 5814 тн , төмс 84.2 га-аас, 6749.8 тн, хүнсний ногоо 88.8 га-аас, 6750 тн, ногоон тэжээл 492,7 га-аас 17737 тн ургац хураан авах ургацын урьдчилсан баланс гарсан бөгөөд аймгийн хэмжээнд нийтдээ 1295 га-аас, 38624 тн ургац хураан авах төлөвтэй байна.

2016 оны 08-р сарын 25-ны байдлаар аймгийн хэмжээнд төмс 5,1 га-гаас 29,2 тн, хүнсний ногоо 1,8 га-гаас 10,6 тн, жимс жимсгэнэ 16 га-гаас 35 тн, тэжээлийн ургамал 120,9 га-гаас 238 тн ургац тус тус хураагаад байна. 

НИЙТЭЛСЭН: 2016-09-14 10:00:00