ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР, ХОРШОО, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ

Өнөөгийн байдал

Аймгийн хэмжээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх бодлого, чиглэл баримтлан орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор аймгийн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан” байгуулан үйлдвэрлэл эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээлийг 3-5 жилийн хугацаатайгаар олгож эхэлсэн.

2009-2016онд Засгийн газрын болон аймгийн ЖДҮХСангаас нийт 3,3 тэрбум төгрөгийн зээлийг 235 иргэн, аж ахуйн нэгжид олгосоноор жилд дунджаар 3-6 үйлдвэр ашиглалтанд орж, үйлдвэрлэл үйлчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэлт нэмэгдэж байна.

Улсын төсвөөс Сум хөгжүүлэх санд 2011-2014 онд нийт 3,9 тэрбум төгрөгийг хуваарилсан. Тайланд онд тус сангийн зээлийн эргэн төлөлтөөс 723.6 сая төгрөгийг 163 иргэн, аж ахуй нэгжийн төсөлд олгож 124 ажлын байр шинээр бий болгож 46 ажлын байр хадгалагдсан байна.

Үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, туршлага солилцуулах зорилгоор “Баялаг бүтээгчдийг дэмжих жил -2016” үзэсгэлэн, өдөрлөг, “Цагаан сар”, “Алтай түншлэл” үзэсгэлэн худалдааг тус тус зохион байгууллаа. Үүнээс гадна Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Намрын ногоон өдрүүд”, Монголд үйлдвэрлэв” “Цагаан сар”, “ITM олон улсын аялал жуучлалын үзэсгэлэн худалдаа”, Сэлэнгэ аймгийн “Алтанбулаг Expo-2016”, Урумчи хотод зохион байгуулагдсан Алтайн нурууг тойрсон дэд бүсийн эдийн засгийн хамтын ажиллагааны чуулган зэрэг олон улсын үзэсгэлэн худалдаа, форумд  жижиг, үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулан  туршлага судлуулан, үйл ажиллагааг сурталчлах зэрэг ажлыг тус тус зохион байгууллаа.

Бид цаашид жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр “Нэг сум-нэг үйлдвэр” хөтөлбөрийг хэрэгжүүлэн сум бүрт үйлдвэрлэлийг хөгжүүлж ажилгүйдэл, ядуурлыг бууруулан амьжиргааны чадавхийг дээшлүүлэх бодлогын зорилт тавин, ажиллаж байна.  

/upload/files/СУМ-ХӨГЖҮҮЛЭХ-САНГИЙН-ХӨРӨНГИЙГ-БҮРДҮҮЛЭХ-ЗАРЦУУЛАХ-ТАЙЛАГНАХ-ХЯНАЛТ-ТАВИХ-ЖУРАМ.pdf

 

НИЙТЭЛСЭН: 2016-09-14 14:00:00