ЭРҮҮЛ МЭНД

Өнөөгийн байдал

 

      2012 оны эхний 10 сарын байдлаар 1170 эх нярайлж нийт төрсөн эхийн 1001 нь нэгдсэн эмнэлэгт төрлөө. Өнөөдрийн байдлаар эхийн эндэгдэл гараагүй. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 6.0 промил, 1-5 насны хүүхдийн эндэгдэл 6.1 промилоор буурлаа.

      Халдварт өвчний гаралт өмнөх оны мөн үеэс 19.7 пунтээр буурсны дотор вирус гепатит А өмнөх оны мөн үеэс 2 дахин, хоног болоогүй нас баралт 0.8 хувиар буурлаа.

      Урьдчилан сэргийлэх үзлэгийг бүх сумд нийт дүнгээрээ 4800 гаруй иргэдэд, Есөнбулаг сумд зорилтот бүлгийн 1200 гаруй эмэгтэйчүүдэд, Цэргийн госпиталын эмч нар Дэлгэр, Тайшир, аймгийн төвийн 1000 гаруй иргэдэд, “Хавдрын эсрэг үндэсний аян-2012” хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт 1706 хүн хамруулснаас 664 хүн эрүүл, 1042 хүн ямар нэгэн эрхтэн системийн өвчлөлтэй байгаагийн дотор хорт хавдар 6, сэжигтэй 8, хоргүй хавдар 99, урьдал өвчин 133 илэрлээ. Мөн цитологи шинжилгээг 100 хүнд хийж 3 өвчтөнөөс эсийн шинжилгээг Улаанбаатар хотод илгээлээ.

      ”Эрүүл хүүхэд” аяны хүрээнд 0-18 насны 17130 хүүхэд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаас 17181 хүүхэд буюу 81.2% нь ямар нэгэн эрхтэн тогтолцооны эмгэгтэй илэрсэний шүднээс бусад эмгэгтэй 12565 хүүхдийг эмчлэн эрүүлжүүлж, мэдээллийн цахим санд үзлэгт хамрагдсан 8062 хүүхдийн мэдээллийг оруулаад байна. Дээрх аяны хүрээнд шүдний эмч нарын баг 3948 хүүхдийн шүдийг, Германы шүдний хил хязгааргүй эмч нарын нийгэмлэг 512 иргэний шүдийг эмчлэн эрүүлжүүллээ.

      Гуулин, Баянтоорой тосгоноос бусад 14 сум, 3 өрхийн эмнэлэг бүр 3 их эмчтэй болж, сум дундын эмнэлгээс Төгрөг-4,Бигэр-3, Баян-Уул-5 бүгд 12 эмч, аймгийн Нэгдсэн эмнэлэгт стандартын дагуу нарийн мэргэжлийн 50 эмч ажиллахаас 53 эмч ажиллаж байна. Эмчийн хангалт 2007 онд 89.5 хувьтай байсан бол 2012 онд 98.0 хувьтай боллоо.

      2012 онд 3 автомашин, 19 мотоциклийн парк шинэчлэлт хийлээ.Багийн эмчийг унаажуулах ажлын хүрээнд 2009-2012 онд нийт 79 багийн эмчийг унаажуулж, багийн эмчийн хангалт 2012 онд 99.0 хувьтай боллоо. ЭМЯ, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалтыг  98 хувьд хүргэлээ.

      Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Эрүүл мэндийг дэмжигч байгууллагын тоо 12-оор, Эрүүл мэндийг дээдлэгч өрх 114-өөр, Эрүүл мэндийг дэмжигч гудамж 5-аар нэмэгдлээ.

      Сүүлийн жилүүдэд 8 сумын эмнэлгийн барилгыг шинээр барьж 5 сум, нэгдсэн эмнэлгийн барилгад их засварын ажлыг хийж аймгийн төвд Эрүүл мэндийг дэмжих төв, 50 ортой эх нялхас, 30 ортой халдвартын эмнэлгийн барилгыг шинээр барьж байна.

НИЙТЭЛСЭН: 2014-09-27 12:35:47