ТӨВ СУУРИН ГАЗРЫН 2017-2018 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТАЛААР

Төв суурин газрын 2017 оны өвлийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний  тухай Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 187 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2017 оны А/253 дугаар захирамж гарган төв суурин газрын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгийг байгууллаа.

            Тус ажлын хэсгээс төв суурин газрын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын 65 заалт бүхий нэгдсэн төлөвлөгөөг баталсан бөгөөд хэлтэс агентлаг, аж ахуйн нэгж, байгууллага, сумдын удирдлагад үүрэг чиглэлийг өгч ажиллаж байна.

            “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК, “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ, “Мандал Голомт” ХХК зэрэг цахилгаан, дулаан, усан хангамжийн асуудал хариуцсан байгууллагууд тус тус засвар үйлчилгээ хийх төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд хэрэгжилт 70 хувьтай байна.

            Аймгийн Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төв суурин газрын болон мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах талаар сумдын Засаг дарга нартай хуралдаж, тодорхой үүрэг даалгавруудыг өглөө.

            Төв суурин газрын 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах талаар сумдын Засаг дарга нарт:  

1.    Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын нэгдсэн төлөвлөгөөг хангах хүрээнд хяналт тавьж, дүгнэх ажлын хэсгийг байгуулж ажиллах

2.    Төвлөрсөн болон нам даралтын уурын зуухны засвар үйлчилгээг хийж, 2-оос доошгүй сарын түлшний нөөц бэлтгэх

3.    Түлшний нөөц бэлтгэхдээ татан авалт хийх нүүрсний уурхайтай гэрээ байгуулан ажиллах

4.    Сумдын хүн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний нөөцийг зохих журмын дагуу бэлтгэх

5.    Сумдын төвийн ус түгээх худаг, байруудад шаардлагатай засвар, үйлчилгээ, дулаалга хийх, түлшний нөөц бүрдүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх

6.    Улсын болон орон нутгийн төсөв, зээл тусламж, хувийн хөрөнгө оруулалт, сумын орон нутгийн хөгжлийн сан болон төсөл хөтөлбөрийн  хөрөнгөөр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг гэрээт хугацаанд нь ашиглалтад оруулах

7.    Өвлийн улиралд шаардагдах авто бензин, дизель, түлш, тос тосолгооны материалын хэрэгцээг сум, байгууллага бүрээр тооцож, үйлчлүүлэгч зарим байгууллагаас захиалгыг сар бүрээр төлөвлөн авч 21-ээс доошгүй хоногийн нөөц бүрдүүлэх

8.    Сумдын цагдаагийн кабоны түлээ, нүүрс болон ажиллах хүчний санхүүжилтийг шийдвэрлэх, бэлтгэх

9.    Нүүрсний жилийн хэрэглээний судалгаа гаргаж, ирүүлэх

 

 

 

Есөнбулаг сумын Засаг даргад:

1.    Дэд бүтэц бүхий байгууллагуудыг өвөлжилтийн бэлтгэл хангуулах төлөвлөгөө гаргуулж, хэрэгжилтэд хяналт тавих

2.    Дулаанаар хангагч аж ахуйн нэгж, байгууллагууд уурын зуухнууддаа 21-ээс доошгүй хоногийн нүүрс, түлшний нөөц бүрдүүлэх

3.    Хангагч байгууллагуудын халаалтын зуухнуудад урсгал болон их засвар үйлчилгээ хийж, аваарын үед ашиглах тоног төхөөрөмжийн нөөцлөлт хийх

4.    Алтай-Улиастайн эрчим хүчний системийн хэмжээнд ашиглагдаж байгаа, эх үүсвэр, шугам, дэд станцуудын реле хамгаалалтын ажиллагааг шалгаж, өвлийн их ачааллын тавилд оруулах

5.    Нийтийн орон сууцнуудын гэмтэл доголдолтой инженерийн шугам сүлжээг сайжруулан засварлах ажлыг зохион байгуулж, ашиглалтад бэлэн болгох 

6.    Нийтийн орон сууцнуудын орцны хаалга, цонхны дулаалга хийх

7.    Айл өрх, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллагуудын инженерийн шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийх зориулалт бүхий худгуудыг стандартын шаардлагад нийцүүлэн засварлуулж, бүрэн тагжуулах ажлыг хотын хэмжээнд зохион байгуулах

8.    Алтай хотын хот доторх нийтийн тээврийн шугамын үйлчилгээний 3 дунд оврын автобус болон такси үйлчилгээ эрхлэгчдийн өвөлжилтийн бэлэн байдлыг хангуулан, их болон урсгал засвар, үйлчилгээг төлөвлөгдсөн графикт хугацаанд нь хийх

 Мөн ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн эзэмшлийн шугам сүлжээний засвар үйлчилгээг хийж, өвөлжилтийн бэлтгэлээ хангахыг хүсье. 

НИЙТЭЛСЭН: 2017-08-15 14:22:28