Эрдэнэ сумын хөдөөгийн багуудад G mobile-н сүлжээ орлоо.

Монгол улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан алслагдсан сум суурин газрыг холбоожуулах ажлын хүрээнд “Жи-Мобайл” ХХК нь богино хугацаанд Монгол улсад хамгийн өргөн уудам газар нутгийг хамарсан мэдээлэл, харилцаа, холбооны дэд бүтцийг Монгол хүний гараар бий болгон, техник технологийн угсралт, суурилуулалтын ажлыг амжилттай гүйцэтгэж ирсэн байна.Тус компани нь үүрэн холбооны зах зээл дээрх 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай анхны аж ахуйн нэгж юм. 2012 оноос эхлэн аймаг, сумдаас цаашлан багт сүлжээгээ хүргэх зорилт тавин, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, Говь-Алтай аймгийн бүх сумдын багт сүлжээгээ амжилттай хүргэж, ард иргэддээ үйлчилгээгээ улам ойртууллаа. Энэхүү ажлыг хийхэд УИХ-н гишүүн ,Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, аймаг орон нутгийн удирдлагууд Эрдэнэ сумын ЗДТГ, G mobile компани хамтран ажиллав. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ,Аймгийн засаг дарга С.Гансэлэм G mobile компаний холбогдох албаны хүмүүс оролцож Эрдэнэ сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

НИЙТЭЛСЭН: 2017-09-18 10:04:04