АЛТАЙ ХОТОД БАРИГДАХ ДУЛААНЫ СТАНЦ, ДУЛААНЫ ШУГАМЫН ТЕХНИК ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ “/ТЭЗҮ/-ИЙГ БОЛОВСРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ТУС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
Солонгос Улсын хөрөнгө оруулалтаар дулааны  станц барих 10 аймгийн нэгт манай аймаг багтаад байгаа юм. Энэхүү ажлын ТЭЗҮ боловсруулах ажлын хэсэг манай аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэгт Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ё.Энхтуяа, Эрчим хүчний хөгжлийн төвийн ерөнхий инженер Б.Дашдондог, Эрчим хүчний хөгжлийн төвийн техник хяналтын ахлах инженер Д.Оюунтунгалаг, “УБДС” ТӨХК-ий инженер Батцэрэн, Солонгос Улсын “KDHEC” компанийн төлөөлөгч Sungju Lim, Dongwon Shim, “Грийн энержи интернэйшнл” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Заяабаатар нар газар дээр нь ирж өнөөгийн нөхцөл байдалтай танилцан холбогдох судалгаа материалуудыг боловсруулж байна. 
Тус ажлын хэсэг аймгийн удирдлагуудтай уулзан өнөөгийн нөхцөл байдалтай танилцах, дулааны станц барих газрыг үзэх, аймгийн төвийг дулаанаар хангаж буй уурын зуухнуудаар орох юм.
 
 
 
 
НИЙТЭЛСЭН: 2018-01-19 02:32:24