ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД !

Цаг агаар дулаарснаас гол мөрний ус, өндөр уулын цас хайлж, шар усны үер болж болзошгүй байгаа тул ард иргэдэд анхаарал болгоомжтой байхыг сануулж, гарч болох аюул ослоос сэргийлж:

- Батлагдсан маршрут, баталгаатай авто замаар тээвэрлэлт гүйцэтгэх;

- Авто зам, замын байгууламжийг техникийн нөхцөл шаардлагын дагуу ашиглах, гүүрээр зорчихдоо түүний тооцоот даацад тохирсон жинтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэх, даац, суудлын тоог хэтрүүлэхгүй байх;

- Тээвэрлэлтэд гарахын өмнө тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байхыг анхааруулж байна. 

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-13 09:19:43