АЙМГИЙН ХАЛААЛТЫН НѲХЦѲЛ БАЙДЛААР "МАНДАЛ ГОЛОМТ" КОМПАНИЙН ТѲЛѲѲЛѲЛТЭЙ УУЛЗАЖ ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ѲГЛѲѲ

Сүүлийн ѳдрүүдэд нэгдсэн халаалтын горим алдагдаж, хэвийн үйл ажиллагаа доголдож байгууллага, аж ахуйн нэгж, айл ѳрхүүдийн дулаан үйлдвэрлэгч компанитай байгуулсан гэрээ зѳрчигдѳж байгаа асуудлаар Аймгийн Засаг дарга С.Гансэлэм болон холбогдох хүмүүс "Мандал голомт" компанийн тѳлѳѳлѳлтэй уулзлаа.

Тус компанийн Гүйцэтгэх захирал Н.Ганбаатар болон инженер, техникийн ажилтнууд "Хѳв булаг"-ийн нүүрсний уурхайн хѳрс хуулалт, нүүрсний чанар түүнчлэн албан байгууллага, айл ѳрхүүдийн халаалтын дотоод системтэй холбоотойгоор халаалт доголдож байгаа нѳхцѳл байдлыг танилцууллаа. Улмаар Аймгийн Засаг дарга С.Гансэлэм ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг, чиглэл ѳгч аймгийн Хууль, Эрхзүйн хэлтсийн дарга, ШѲХТГ-ын Орон нутаг дахь Улсын ахлах байцаагч Д. Баттайванаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн дулаан үйлдвэрлэгч уурын зуухнуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж ажиллалаа.

Түүнчлэн ГБХЗХГ, Насан туршийн боловсролын тѳв, Есѳнбулаг сумын III цэцэрлэг, Нийтийн номын сан, Есѳнбулаг сумын II сургууль, Мандал голомт компанийн оффис, мѳн айл ѳрхүүдээр орж халаалтын байдалтай танилцаж халаалтын доголдлыг арилгаж хэвийн горимд оруулах талаар хэд хэдэн шаардлагыг хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд: -Халаалтын зуухнуудын доголдлыг богино хугацаанд хэвийн горимд оруулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх;

- Хѳв булгийн нүүрсний уурхайн нүүрсний чанарыг сайжруулж, шороогүй, чулуугүй стандарт чанарын шаардлага хангасан нүүрсээр хангах;

-Ховд аймгийн Хѳшѳѳтийн нүүрсний уурхай, Говь-Алтай аймгийн Зээгт, Хүрэн гол зэрэг нүүрсний уурхайнуудаас шаардлага хангасан нүүрс тээвэрлэх гарцыг судлах;

-Зуухнуудын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг тогтмол хангаж, ажиллах хүчийг зѳв хуваарилан, байнгын хяналт тавьж хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах;

-Байгууллага, аж ахуйн нэгж, айл ѳрхүүдээс халаалтын тѳлбѳрийг тооцохдоо халаалт доголдсон хугацааны тѳлбѳрийг хасч тооцох зэрэг шаардлагуудыг хүргүүлэхээр болов.

Томилогдсон ажлын хэсэг маргааш буюу 2019 оны 02 дугаар сарын 20-нд дахин хуралдах ба "Хѳв булаг"-ийн нүүрсний уурхайн үйл ажиллагаатай танилцах асуудлыг ч хѳндсѳн бол "Мандал голомт" компанийн Гүйцэтгэх захирал Н.Ганбаатар ард иргэдэд нѳхцѳл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар цаг тухайд нь мэдээлэл ѳгч ажиллахаар боллоо.

НИЙТЭЛСЭН: 2019-02-19 12:33:11