Аймгийн төвд дулааны станц барих төслийн хүрээнд “Олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг” боллоо

      Монгол улсын 10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төслийн хүрээнд хийгдэж байгаа Говь-Алтай аймгийн төвд дулааны станц барих төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үр дүнгийн танилцуулга, олон нийтийн нээлттэй хэлэлцүүлэг 2019 оны 03 дугаар сарын 15-нд зохион байгуулагдлаа.

     Нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ нээж үг хэлсэн бол  Байгаль орчин, Нийгмийн нѳлѳѳлийн үнэлгээний багийн ахлагчаар Байгаль орчны шинжээч Лее Сан Хүн, бүрэлдэхүүнд Нийгмийн нѳлѳѳллийн үнэлгээний шинжээч Им Ү Жин, Эрчим хүчний яамны Хѳрѳнгѳ оруулалт, хѳгжлийн бодлого тѳлѳвлѳлтийн ахлах мэргэжилтэн Ё Энхтуяа, Монгол талын зѳвлѳх "Эко Трейд" ХХК-ийн ахлах шинжээч O. Анхбаяр  нар хүрэлцэн ирж төслийн агуулга, онцлогийг танилцуулж иргэд санал, хүсэлтээ илэрхийлж сонирхсон асуултдаа хариулт авлаа.

НИЙТЭЛСЭН: 2019-03-15 07:40:37