Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай замыг энэ ондоо багтаан ашиглалтад оруулна.

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр боллоо. Тус хуралдаанаар Баянхонгор-Алтай чиглэлийн явцын талаар хэлэлцсэн юм.

Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан: “Говь-Алтай-Баянхонгор аймгийн хооронд үлдсэн 126.7 километр замын ажил эхэлсэн байгаа. Тус замыг энэ ондоо ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.” хэмээлээ.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-04-10 10:27:37