120 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ НЭЭЛТ БОЛЛОО

      Барилга, хот  байгуулалтын яам нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд холбогдох төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж, их бүтээн байгуулалтыг өрнүүлэн ажиллаж байна.

      Тэгвэл аймагт баригдаж ашиглалтад орж буй 40 авто машины зогсоолтой, 2 блок, 60 айлтай, 120 айлын орон сууцны барилга байгууламжийн нээлтийн үйл ажиллагаа 04 дүгээр сарын 29-нд зохион байгуулагдлаа.

     Үйл ажиллагааг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нээж үг хэлсэн бол Барилга,хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Барилга,хот байгуулалтын яамны Инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.Болорчулуун аймгийн ИТХ-ын дарга Л.Батжаргал, аймгийн Засаг дарга С.Гансэлэм, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, Ерөнхий гүйцэтгэгч “Хөх бүрдний эх” ХХК-ийн захирал Н.Энхтайван нар оролцож үг хэллээ.

     Тус орон сууцны барилгын ерөнхий захиалагчаар Барилга, хот байгуулалтын яам, Санхүүжүүлэгч байгууллагаар Монгол Улсын Хөгжлийн банк, Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч байгууллагаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр “Хөх бүрдний эх” ХХК, Зураг төсөл зохиогчоор “Гандирс-Орд” ХХК, болон Аймгийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудтай хамтран ажилласан юм.

 

НИЙТЭЛСЭН: 2019-04-30 07:57:07