Төв суурингийн өвөлжилтийн талаар

Аймгийн Засаг даргын А/273 дугаар захирамжаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах нарийвчилсан төлөвлөгөөгарган хэрэгжилтийг ханган ажиллаж байна.Өвөлжилтийн бэлтгэл ажил хангуулах ажлын хэсэг 09 дүгээр сарын 03-ны өдөр хуралдан ажлын явцын тайлан мэдээг хэлэлцсэн.

 

Бэлтгэл ажлын хүрээнд дараах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг бүрэн хангуулж ажиллах шаардлагатай байна. Үүнд:

 

·  Сумын төвийн нэгдсэн халаалтын уурын зуух болон нам даралтын уурын зуухны бэлэн байдлыг хангуулах/Тайшир, Эрдэнэ, Дарив/;

 

·  Нүүрсний нөөц бүрдүүлэх чиглэлээр уурхайнуудтай гэрээ хийсэн байх/бүх сум, дулаан үйлдвэрлэгч ААНБ/;

 

·  Сумын Засаг даргын Тамгын газар, цэцэрлэг, сургууль, дотуур байр, соёлын төв, цагдаагийн кобан, хүн эмнэлгийн халаалтын зуухны хэрэгцээнд 2-оос доошгүй сарын түлшний нөөц бэлтгэх ажлыг зохион байгуулах;

 

·  Нам даралтын халаалтын зуух, дулааны шугам сүлжээний ээлжит засвар, үйлчилгээ, угаалга, туршилт тохируулгуудыг бүрэн хийсэн байх /бүх сум/;

 

·  Албан газрууд дотоод шугам сүлжээндээ засвар үйлчилгээ хийн хаалга цонхоо дулаалан, дулаан алдагдлыг багасгах арга хэмжээ авах;

 

·  Сумын хүн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний нөөцийг зохих журмын дагуу орон нутгаас бэлтгэх;

 

·  Сумын эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрдүүлэх, хэрэгцээт багаж хэрэгслээр хангахад дэмжлэг үзүүлэх;

 

·  Сумын дизель цахилгаан станцуудад засвар үйлчилгээ хийж, аваарын үед ажиллах түлш, тос болон сэлбэгийн нөөцийг бүрдүүлэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын утасны унжилтыг тохируулах.

НИЙТЭЛСЭН: 2016-09-14 10:39:20