Байгууллагууд
|
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГАБИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ГАЗАР
Говь-Алтай аймгийн Соёл спорт, аялал жуулчлалын газар нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 08 дугаар тогтоолоор Биеийн тамир спортын газар нь болон үйл ажиллагаагаа явуулж байна. Биеийн тамир спортын газар нь - Удирдах ажилтан -1 - Ахлах мэргэжилтэн -1 - Дасгалжуулагч -5 - Үйлчилгээний ажилтан -12 Нийт 19 ажилчин, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Биеийн тамир спортын газар нь 2014-2015 оны сургалт дасгалжуулалтыг спортын 9 төрлөөр хичээллүүлж 490 тамирчин хамрагдан хичээллэж байна. Үүнд / Үндэсний бөх, Жү-до бөх, Чөлөөт бөх, Сагсан бөмбөг, Таеквондо, Самбо бөх, Волейбол, Шатар, Хөнгөн атлетик / Үйл ажиллагааны талаар
2014 онд хийгдсэн онцлох ажлууд Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2014 оны 58-р тогтоолоор "Аваргыг аймагтаа" хөтөлбөрбатлагдаж спортын 6 төрөлд /Жү-до бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөг, гар бөмбөг, таеквондо, шатар/ Аймгийн төвийн ХЭЦ сургууль, 1, 2, 3-р сургуулиудаас 149 өсвөрийн тамирчдыг сонгон шалгаруулж /Волейбол, жү-до бөх, сагсан бөмбөг, чөлөөт бөх, хөнгөн атлетик, шатар, Таеквондо/-гийн шигшээ баг хичээллэхэд бэлэн болсон байна. Хүн амын эрүүл мэнд, бие бялдрын түвшинг тогтоох, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх “Эрүүл–Алтай” хөтөлбөрийг батлуулан төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2014 онд Нийтийг хамарсан 70 арга хэмжээг зохион байгуулж 5850 хүн оролцож, өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд спортын 5 төрлөөр 63 тамирчин, ахмадын УАШТ-нд спортын 4 төрлөөр 12 тамирчин, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд спортын 4 төрөлд 47 тамирчин, олон улсын тэмцээнд спортын 3 төрлөөр 24 тамирчин оролцож алтан медаль 26, мөнгөн медаль 8, хүрэл медаль 38 нийт 72 медаль хүртсэн амжилттай оролцлоо. Монгол Улсын 2014 оны Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах шатрын шигшээ тэмцээн 2014 оны 04 сарын 4-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд эрэгтэй 14, эмэгтэй 12 шатарчин оролцлоо. Өндөр уулын авиралтын улсын аварга шалгаруулах тэмцээн Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт орших төрийн тахилгат Сутай хайрхан /4130м/ ууланд 2014 оны 6 сарын 10-14 –ны хооронд зохиогдлоо. Тэмцээнд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн Ховд, Завхан, Баян-Өлгий, Увс, Эрдэнэт, Найлайх, Ub Hikiing клуб, Ажнай клуб, Хүүхэд залуучуудын уулын холбоо, Ахмадын баг, Сутайн бор уулын клуб, Хайрхан клуб нийт 24 багийн 270 гаруй тамирчин оролцлоо.
Үндэсний спортын 5-р их наадмын шигшээ тэмцээн 2014 оны 09 сарын 10-14-ны өдрүүдэд УБ хот Хүй 7 хутагт болж өнгөрлөө. Тус тэмцээнд 37 багийн 1500 гаруй тамирчин оролцлоо. Энэхүү тэмцээнд манай аймгаас 4 төрөлд 24 тамирчин оролцсоноос: Б.Лхагвадорж ахлагчтай шагайн харвааны баг шигшээ 8-д шалгарч, ширээний шагай төрөлд Д.Байгалмаа 4-р байр, Э.Бямба-Од 6-р байр, Эмнэг булгуйлагч төрөлд спортын мастер Т.Бямбаабаатар шагналт 4-р байранд тус тус шалгарлаа. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийн хүрээнд зохион байгуулагддаг хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг Есөнбулаг сумын хэмжээнд 49 албан байгууллага, аж ахуй нэгж, 6 сургууль, 7 цэцэрлэгийн 1819 хүн, сумуудын 450 хүн нийт 2269 хүн хамрагдаад байна. Үүнээс 1726 хүний мэдээг сорилын программд шивж орууллаа. Ажлын байрны дасгалыг 21 албан байгууллага, аж ахуй нэгжид зааж, тогтмолжууллаа. Тус байгууллагуудад Аймгийн ЗДТГ-15 ажилчин, албан хаагчид ИТХ-8 ажилчин, албан хаагчид , Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар-14 ажилчин, албан хаагчид, Хөдөлмөрийн хэлтэс-10 ажилчин, албан хаагчид, Татвар-14 ажилчин, албан хаагчид, Поркурорын газар-12 ажилчин, албан хаагчид, Шүүх-8 ажилчин, албан хаагчид, Улсын бүртгэлийн хэлтэс-16 ажилчин, албан хаагчид, ЭМГ-10 ажилчин, албан хаагчид, Хүүхдийн байгууллага-8 ажилчин, албан хаагчид, МХГ-26 ажилчин, албан хаагчид, Дэлхийн зөн ОУБ-8 ажилчин, албан хаагчид, Орон нутгийг судлах Музейн ажилчин, албан хаагчид, Нийтийн номын сангийн ажилчин, албан хаагчид, АДБАЧуулгын ажилчин, албан хаагчид, Шуудан холбооны ажилчин, албан хаагчид, Цахилгаан холбооны ажилчин, албан хаагчид, Нисэхийн ажилчин, албан хаагчид, Цаг-Уурын ажилчин, албан хаагчид, “Миний нутаг” телевизийн ажилчин, албан хаагчид, “Алтай” радиогийн ажилчин, албан хаагчид, тус тус хамрагдлаа.
|