ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙГ УДИРДАН ЗОХИОН БАЙГУУЛАХ САЛБАР КОМИСС ХУРАЛДАВ

        Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийг үндэслэн Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив , албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг удирдан зохион байгуулах  салбар комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/198 дугаар захирамжаар баталлаа. Улсын үзлэгийг удирдан зохион байгуулах салбар комиссын бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулан гишүүдийг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар салбар комиссын ажлын төлөвлөгөө, улсын үзлэгт хамрагдах байгууллагуудын жагсаалт, улсын үзлэг явуулах хугацааг хэлэлцэж баталлаа.

        Салбар комиссын хурлаар салбарын байгууллагууд дотооддоо үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах, байгууллагуудыг дүгнэлт үзүүлэлт, аргачлалын дагуу бэлтгүүлж, ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах, заавар, стандартад заасан түвшинд хүргэх зорилгоор үзлэгийг салбар комиссоос байгууллагуудад тодорхой хугацаанд хэсэгчлэн явуулж дүгнэх, мөн улсын үзлэгийг удирдах зохион байгуулах Төв комисс болон Архивын ерөнхий газарт уламжлахаар шийдвэрлэв.

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-21 02:05:06