Байгууллагууд
ГААЛИЙН ХОРОО

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БУРГАСТАЙ ДАХЬ ГААЛИЙН ХОРОО

ГААЛИЙН ХОРООНЫ ТҮҮХИЙН ХУУДАС

      1990-ээд оны эхэн үеэс Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн системээс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжин орж төвлөрсөн хангамжаас татгалзан алслагдсан аймаг орон нутаг хил орчмын худалдаа эрхлэх талаар засгийн газраас бодлого баримтлаж ирсэн. 1990 оны Монгол, Хятад хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээр, 1991 оны Засгийн Газрын 141 дүгээр тогтоолын дагуу бэлтгэл ажлыг ханган 1991 оны 11 сарын 15-нд  Бургастайн боомтын анхны хилийн нээлтийг хийж байжээ Бургастай  боомт нь 1991 оноос 2005 он хүртэл 2 талын шинжтэй жилд 4 удаа 15 хоног /3,6,8,11,саруудад/ нээгдэн ажилладаг байсан ба 2005 оноос жилд 6 удаа 20 хоног /2,4,6,8,10,12 саруудад/ нээгдэн ажиллаж байна. 2011 оны 4 дүгээр сараас  жилд 6 удаа 30 хоног ажилладаг болоод байна. 1992 онд гаалийн салбар болон өргөжсөн 1993 онд Засгийн газраас хилийн боомтуудыг бэхжүүлж бүх аймагт гүний гааль байгуулах шийдвэр гарч Говь-Алтай аймгийн ЗДТГ-аас тус газрын хуулийн хэлтэст ажиллаж байсан түшмэл Ж.Батсуурийг томилон хариуцуулан ажлуулж анхны гүний гааль байгуулагдаж байжээ.1993 онд Засгийн газраас лицензийн товчоог ГЕГ-т нэгтгэх шийдвэр гарч лицензийн мэргэжилтнээр ажиллаж байсан Бургастайн боомт нь улсын хилээс 56 километрийн зайтай оршин гаалийн давхар хяналт тавин ажиллаж байсан ба 2010 оны 8 сараас хилийн гарц  Цагаан байшинтад үйл ажиллагаа явуулж эхэлснээр иргэн аж ахуй нэгжийн цагийг хэмнэн мөн зардал чирэгдэл багассан гэж үзэж болно. Цагаанбайшинт нь Монгол Хятад хоёр улсын хилийн гарц буюу Говь-Алтай аймгийн Бугат сумын Гаханч багийн нутаг дэвсгэрт байршилтай. Бургастай боомт  цагтаа Монгол улсын хамгийн том боомтын тоонд ордог байжээ.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛСЫН ХАРАА

Техник технологийн дэвшилд суурилсан өндөр бүтээл бүхий мэдээлэлжсэн гаалийн хөнгөн, шуурхай соёлтой үйлчилгээг үзүүлэх явдал мөн.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО

Монгол улсын нутаг дэвсгэрт шууд, тасралтгүй хяналтыг зохион явуулах, гаалийн хилийн горим дэглэмийг чанд сахихад оршино.

Гаалийн хорооны бүтэц орон тоо, зохион байгуулалт

Д/Д

Зохион байгуулалтын бүтэц, албан тушаал

Орон тоо

1

Хорооны дарга

1

2

Гаалийн хяналт,шалгалт,БХариуцсан-ГУАБ

1

3

Хяналт шалгалт хариуцсан-ГУБ

7

4

Нягтлан бодогч

1

5

Бичиг хэрэг,архивийн эрхлэгч, нярав

1

6

Жолооч

2

7

Сахиул

1

8

Жижүүр

2

9

Сантехникийн слесарь

1

10

Үйлчлэгч

1

 

НИЙТЭЛСЭН: 2017-01-14 14:04:50