Байгууллагууд
СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС

Монгол улсад Стандарт, хэмжилзүйн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан аймгийн Стандарт, хэмжил зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлагууд, ахмадууд, тус салбарт ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа албан хаагчид, харилцагч, хамтран ажилладаг аж ахуйн нэгж иргэдэд түүхт ойн баярын мэнд дэвшүүлэн, чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Манай хэлтсийн зүгээс түүхт 95 жилийн ойгоо угтан төлөвлөгөө гарган ажиллаж, хэлтсийн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэн сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, иргэдэд үйлчилгээ үзүүлэх, тэдний санал хүсэлтийг сонсох үүднээс томоохон ажлуудыг зохион байгуулаад байна. 

Үүнд: Байгууллагын гадна болон дотоод орчинд хамт олны хүчээр урсгал засвар хийж, шинээр сургалтын шинэ өрөөг тохижуулж байна. Мөн төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ажлын хүрээнд Есөнбулаг сум, аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагчид болон Баян-Уул сумын иргэдийн дунд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулан хэлтсийн үйл ажиллагааг танилцуулан сургалт мэдээлэл хийж, хэмжүүр хэмжих хэрэгслийг баталгаажуулан, гарын авлага материал тараан, санал асуулга авч, танин мэдэхүйн АХА, гарбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулснаас гадна Есөнбулаг, Баян-Уул сумдад “Дуун цэнгүүн” үдэшлэг зохион байгуулан шилдэг бүжгийн хос, шилдэг дуучин, соёлын өв тээгчийг шалгаруулан Өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнахын зэрэгцээ “ Чанар итгэлийг бий болгоно” уриан дор зохион байгуулагдаж буй Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан 8 нэрийн худалдаа эрхлэгчдэд Есөнбулаг сумын ЗДТГ, ХХААГ-тай хамтран Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулиар сургалт явуулж, гарын авлага бэлтгэн өгч, оролцогчдын дунд “Нэг минут нэг зуун мянга” цэнгээнт нэвтрүүлэг зохион явууллаа. .

Мөн аймгийн ЗДТГ-тай хамтран ISO-9001 Чанарын менежментийн Олон Улсын стандартыг АЗДТГ-ын үйл ажиллагаанд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд 2018 онд сургалт мэдээлэл, аргазүйгээр хангах төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Ингээд орон нутагт “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай”, “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулиудыг хэрэгжүүлэхэд оюун ухаан, мэдлэг чадвар, авьяас билгээ дайчлан ажиллаж, төрөлх Алтай нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд бүтээлч хувь нэмрээ оруулж байгаа үйлс, зорилго нэгт та бүхний минь цаашдын ажил хөдөлмөр улам өөдрөг байхын ерөөлийг өргөн 95 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье. 

 

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТСИЙН ДАРГА Г.АРИУНБОЛД

 

НИЙТЭЛСЭН: 2018-11-27 03:47:56