Байгууллагууд
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХЭЛТЭС
Товч танилцуулга

     Говь-Алтай аймгийн хүүхдийн байгууллага нь 1941 оны 01-р сарын 27-нд пионерийн 3 бүлэг, 12 салаа, 108 пионертэйгээр байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй. Байгуулагдсан цагаасаа хойш 22 бүлгэм, 312 бүлэг, 13955 пионер баатарчууд, 30 гаруй пионерийн ажилтантай бие даасан байгууллага болон үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлэн анх удаа аймагт хөдөлмөр амралтын зуслан, хүүхдийн урлагийн чуулга, сурагч шуудан хороо, хүүхэд багачуудын авьяас билгийг хөгжүүлэх дугуйлангууд тогтмол ажиллаж улсын чанартай олон уралдаан тэмцээнүүдэд сурагчдыг амжилттай сайн оролцуулж байв.
     1991 оны 8-р сард Аймгийн пионерийн зөвлөл нь аймгийн Хүүхдийн төлөө төв болон болон өргөжиж үйл ажиллагаагаа хүүхэд багачуудын дунд явуулж байна. Энэ байгууллага нь хүүхдийн болон хүүхдийн төлөө, нутгийн захиргааны бүх шатны байгууллагыг мэдээлэл мэргэжил арга зүйн зөвлөгөө, дэмжлэгээр хангаж, хүүхдийн эрхийн ковенцийн хэрэгжилтийгн байдалд тухайн нутаг дэвсгэртээ зохицуулалт, хяналт-шинжилгээ хийх, үнэлгээ өгөх хүүхэдтэй ажиллагч, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг чадавхижуулах, хүүхдийн хөгжил, хамгаалал, оролцоог дээдлэн ажилладаг тасралтгүй суралцагч байгууллага юм.
     Аймгийн 18 сумын 27 сургуульд нийгмийн ажилтан ажиллаж хүүхдийн эрхийг хамгаалах хуулийг хэрэгжүүлж, хүүхдийн өөрийн удирдлага үүсгэл санаачлагын байгууллагыг арга зүйн удирдлагаар хангаж, хүүхдийн дунд хөгжил хүмүүжлийн олон талт ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
НИЙТЭЛСЭН: 2016-03-16 20:27:59