“Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Глобаль сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн төслийн хүрээнд Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сургалт, хэлэлцүүлгийг 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлэгт аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сумдын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, сүрьеэ хариуцсан ажилтан зэрэг нийт 65 хүнийг хамрууллаа.

Сургалт, хэлэлцүүлгийг Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Пунцаг болон  Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны мэргэжилтэн Б.Сонинхүү нар хийж, удирдлага арга зүйгээр ханган, аймгийн хүн амын дундах сүрьеэгийн өвчлөл, хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилтыг тодорхойлон заавар, зөвлөмжийг өглөө. 

НИЙТЭЛСЭН: 2017-11-21 04:33:49