2018 онд 15-39, 65-аас дээш насны хүн амыг В, С вирусын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамруулна.

Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 4 зорилт, 31 үйл ажиллагааны 75 ажлыг төлөвлөсөн байдаг.

Хөтөлбөрт хепатитын вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах юм.

Тус хөтөлбөрийн 2-р шатны нээлт өнөөдөр Говь-Алтай аймагт “Элэгний хавдаргүй аймаг болцгооё” уриан дор зохион байгуулж,  2018 онд 15-39, 65-аас дээш насны хүн амыг В, С вирусын эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамруулна.

 

НИЙТЭЛСЭН: 2018-04-04 09:28:06