Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамрагдах тухай

Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд  нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн хамруулах ажил эхэллээ. Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоог манай аймагт нэгдсэн эмнэлэг, Төгрөг, Бигэр, Баян-Уул сумдын сум дундын эмнэлэгт хийх бөгөөд харьяалал харгалзахгүй,

Энэхүү үзлэгт хамрагдахыг хүссэн  иргэн:

  1. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн байх
  2. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахдаа иргэний үнэмлэх, амбулаторийн карттай байх
  3. Өөрийн насанд тохирсон багцад хамрагдана.

Урьдчилан сэргийлэх үзлэгийн багц

  1. 18-34 насны даатгуулагч

Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний  нэр

ЭМД-ын сангаас төлөх төлбөрийн хэмжээ /төг/

1

Биеийн бүрдмэл үзлэг (эмчийн үзлэг, хөхний үзлэг, биеийн жингийн индекс, цусны даралт хэмжих, эрсдэлийн үнэлгээ асуумж)

10,000

2

БЗХӨ-ний илрүүлэг  (тэмбүү, заг хүйтэн, ХДХВ илрүүлэх шинжилгээ)

10,000

3

Рентген зураг (сүрьеэ, уушигны өөрчлөлт, уушигны хавдар)

8,000

4

Хэвлийн ЭХО (элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, бөөрний өөрчлөлт)

15,000

Нийт

43,000

  1. 35- 45 насны даатгуулагч

Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний  нэр

ЭМД-ын сангаас төлөх төлбөрийн хэмжээ /төг/

1

Биеийн бүрдмэл үзлэг (эмчийн үзлэг, хөхний үзлэг, биеийн жингийн индекс, цусны даралт хэмжих, эрсдэлийн үнэлгээ асуумж)

10,000

2

Зүрхний цахилгаан бичлэг (зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, хэм алдагдалт)

8,000

3

Өөх тосны солилцоо /TG, HDLP/  (судасны нарийсалт, даралт ихсэх өвчнийг тодорхойлох)

12,000

4

Хэвлийн ЭХО (элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, бөөрний өөрчлөлт)

15,000

5

Цусанд сахар үзэх (чихрийн шижин өвчин илрүүлэх)

3,000

6

Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг (үзлэг + ПАП эсийн шинжилгээ)  /эмэгтэйчүүдэд/

15,000

Нийт

63,000

  1. 46- 64 насны даатгуулагч

Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний  нэр

ЭМД-ын сангаас төлөх төлбөрийн хэмжээ /төг/

БАГЦ 1

1

Биеийн бүрдмэл үзлэг (эмчийн үзлэг, хөхний үзлэг, биеийн жингийн индекс, цусны даралт хэмжих, эрсдэлийн үнэлгээ асуумж)

10,000

2

Зүрхний цахилгаан бичлэг (зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, хэм алдагдалт)

8,000

3

Өөх тосны солилцоо /TG, HDLP/  (судасны нарийсалт, даралт ихсэх өвчнийг тодорхойлох)

12,000

4

Хэвлийн ЭХО (элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, бөөрний өөрчлөлт)

15,000

5

Умайн хүзүүний хавдрын эрт илрүүлэг (үзлэг + ПАП эсийн шинжилгээ)  /эмэгтэйчүүдэд/

15,000

6

Түрүү булчирхайн үзлэг (түрүү булчирхайн томролт ) /эрэгтэйчүүдэд/

Нийт

65,000

БАГЦ 2

1

Биеийн бүрдмэл үзлэг (эмчийн үзлэг, хөхний үзлэг, биеийн жингийн индекс, цусны даралт хэмжих, эрсдэлийн үнэлгээ асуумж)

10,000

2

Ходоодны дуран (улаан хоолой, ходоодны үрэвсэл, шарх, хавдрын илрүүлэг)

40,000

  1. 65-аас дээш насны даатгуулагч

Урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний  нэр

ЭМД-ын сангаас төлөх төлбөрийн хэмжээ /төг/

БАГЦ 1

1

Биеийн бүрдмэл үзлэг (эмчийн үзлэг, хөхний үзлэг, биеийн жингийн индекс, цусны даралт хэмжих, эрсдэлийн үнэлгээ асуумж)

10,000

2

Зүрхний цахилгаан бичлэг (зүрхний үйл ажиллагааны өөрчлөлт, хэм алдагдалт)

8,000

3

Нүдний үзлэг  /нүдний уг дурандах, нүдний даралт үзэх/

15,000

4

Хэвлийн ЭХО (элэг, цөс, нойр булчирхай, дэлүү, бөөрний өөрчлөлт)

15,000

Нийт

48,000

БАГЦ 2

1

Биеийн бүрдмэл үзлэг (эмчийн үзлэг, хөхний үзлэг, биеийн жингийн индекс, цусны даралт хэмжих, эрсдэлийн үнэлгээ асуумж)

10,000

2

Ходоодны дуран (улаан хоолой, ходоодны үрэвсэл, шарх, хавдрын илрүүлэг)

40,000

Нийт

63,000

Эрүүл мэндийн даатгалаа төлснөөр та дээрх үзлэгт хамрагдахаас гадна хэвтүүлэн эмчлэх, амбулатори, оношилгоо, өдрийн эмчилгээ, хорт хавдрыг хөнгөвчлөх хими туяан эмчилгээ, эмийн үнийн хөнгөлөлт, рашаан сувилал, сэргээн засах, өндөр өртөгтэй мэс заслын тусламж үйлчилгээ гэх мэт 16 төрлийн жилдээ 2 сая хүртэлх төгрөгийн даатгалын тусламж үйлчилгээ авах боломжтой байдаг.

НИЙТЭЛСЭН: 2018-10-19 01:56:18