“Пневмококк болон халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг нэвтрүүлэх нь” сургалтыг зохион байгуулж байна

      Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын төв, аймгийн Эрүүл мэндийн газар хамтран “Пневмококк болон халдварт саагийн эсрэг идэвхгүйжүүлсэн вакциныг нэвтрүүлэх нь” сургалтыг 2019 оны  03 дугаар сарын 18-нд зохион байгуулж байна.

       Сургалтад аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, сумын Эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлгүүдийн дарга, эмчлэгч эмч, ахлах сувилагч, вакцинатор нийт 90 гаруй хүн оролцож байна.

       Дээрх 2 төрлийн вакцин 2019 оны 4 дүгээр сарын 1-ээс орон даяар нэвтрэх юм.

НИЙТЭЛСЭН: 2019-03-18 03:17:04